Хүүхэд хамгааллын 2014 оны багц судалгааны урьдчилсан үр дүн, зөвлөмжийг хэлэлцүүлэх уулзалт боллоо
9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
2014.08.26

Хүүхэд хамгааллын 2014 оны багц судалгааны урьдчилсан үр дүн, зөвлөмжийг хэлэлцүүлэх уулзалт боллоо

Хүүхдийн төлөө үндэсний газар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр 2014 оны 2-р улиралд Хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалыг орон нутгийн болон үндэсний түвшинд гаргах ажлыг зохион байгууллаа.

Сурагчийн дотуур байрны хүүхдийн нөхцөл байдал эцэг эхийн асрамж халамжаас хол хөндий амьдарч байгаа хүүхдийн нөхцөл байдал, хүүхэд үрчлэх процесс сүм хийдэд шавилан болон үйл ажиллагаанд нь оролцож байгаа байдал зэрэг сэдвүүдээр хүүхэд хамгааллын чанарын багц судалгааг явуулсан юм.

Хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтэнд тулгарч байгаа асуудал, нөлөөлөх хүчин зүйл, шийдвэрлэх оновчтой гарц бүхий санал зөвлөмжүүд гарах юм.

Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны зураглалын тайланг цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны суурь үндэслэл болгохоос гадна судалгааны үр дүнг үндэслэн эцэг, эхийн асрамжаас хөндий байгаа хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтэнд тулгарч байгаа асуудал, нөлөөлөх хүчин зүйл, шийдвэрлэх оновчтой гарц бүхий санал зөвлөмжүүд гарах юм.

8-р сарын 25-нд зохион байгуулагдсан уулзалтаар  эцэг эхийн асрамжаас хол хөндий амьдрах хүүхдийн дунд хүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдлыг үнэлсэн чанарын судалгаа, түргэвчилсэн үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтанд НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази Номхон Далайн бүсийн зөвлөх Stephen Blight, НҮБ-ын Хүүхдийн сангийн  хүүхэд хамгааллын мэргэжилтэн Grace Agcaoili, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн газар, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Судалгааны урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлэгт оролцогч байгууллагуудын төлөөллүүд цаашид хамтран ажиллах талаар саналаа илэрхийллээ.