Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын  ажилтны өдрийг тэмдэглэж байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тэмдэглэж байна
2014.04.30

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тэмдэглэж байна

 ХАХНХ-ын ажилтны өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд 4 дүгээр сарын 03-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Спортын тэмцээн, Уулын явган аялал, Урлагийн наадам, Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтад Хүүхдийн төлөө үндэсний газар болон харьяа байгууллага Олон улсын хүүхдийн  Найрамдал төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 21 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн   удирдлага, ажилтнууд амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хамт олны дунд ажлын туршлага солилцох, салбарын хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулдаг билээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон харьяа байгууллагын ажилтнуудтайгаа хамтран    

  • Спортын тэмцээний  шатарын төрөлд эмэгтэй хүрэл, эрэгтэй алтан медаль, теннисийн төрөлд эрэгтэй мөнгө, сагсны төрөлд эмэгтэй мөнгөн медаль тус тус хүртлээ.
  • Уулын явган аялалд тэргүүн байр, Шилжин явах цом, өргөмжлөл
  • Урлагийн наадамд тэргүүн байр, Цом хүртсэн юм.

Удирдах ажилтны зөвөлгөөнд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажил орон нутагт” сэдвээр ХТҮГ-ын дарга И.Нарантуяа илтгэл танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Соёлын төв өргөөнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болов.

Удирдах ажилтнуудад зориулж хүний нөөцийн бодлого, Том төрөөс ухаалаг төрлүү, төрийн албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн зохицуулалт, Төр улс дахь гэр бүлийн бодлого сэдвээр сургалт хийсэн. Улаанбаатар дээд сургуулийн багш, доктор Т.Намжил удирдах ажилтнууд төрийн албандаа сайн удирдагч төдийгүй гэр бүлдээ сайн  эцэг эх байх талаар хэлсэн зөвлөмжийг оролцогчид талархан хүлээн авсан юм.

Өнөөдөр Соёлын төв өргөөнд   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болж, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ажилтнууд тангараг өргөлөө. Тус арга хэмжээнд салбарын ажилтнуудын хүндэтгэлийн концерт тоглогдон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын дэргэдэх “Хөх тэнгэрийн хүүхдүүд” найрал дууны хамтлаг мэндчилгээ дэвшүүллээ.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НИЙТ АЖИЛТНУУДДАА БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!