Чингэлтэй дүүрэг шинэ нийгийн даатгалын байртай боллоо
Иргэд төрийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүйгээр түргэн, шуурхай авахыг хүсдэг. Энэ нөхцөл боломжийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс бүрдүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шинэ байрны нээлтээ хийлээ. Нийгмийн даатгалын сангаас 500 гаруй сая төгрөгийг гаргаж шинэ барилгыг барьжээ. Ингэснээр дүүргийнхээ иргэдэд тав тухай орчинд, түргэн шуурхай хүргэнэ гэдгийг албаны хүмүүс амлалаа.
Манай дүүрэг хүн амынхаа тоогоор СХД, Баянзүрх дүүргийг бодвол цөөн. Дүүргийн хүн ам 160 гаруй мянга. Үүнээс тэтгэвэр авдаг 16 мянга. 3 мянган ажил олгогчид Нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж байна. Үйлчилгээ авахаар ирж байгаа иргэн богино хугацаанд өөрийн хүссэн мэдээлэл, лавлагааг хурдан, шуурхай авах зорилготой. Бид хангаж ажиллаж байна.
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ: “Дээр үеийн хуучин барилгуудыг худалдаж авах замаар үйлчилгээ явуулдаг байсан. Тэр нь хэрэгцээ, шаардлага хангах талд доголдолтой. Сүүлийн үед бид хөрөнгө оруулалтуудыг энэ чиглэл рүү хийж, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх шаардлагыг хангах үүднээс ажиллаж байгаа. Нийт 21 аймгийн 4 аймгаас бусад нь үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрэн хангагдсан. Нийслэлийн 2 дүүргээс бусад дүүргүүдэд ажиллах нөхцөл бүрэн хангагдсан.”