Х.Тэмүүжинг дэмжигчдийн тоо нэмэгдсээр
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.04.28

Х.Тэмүүжинг дэмжигчдийн тоо нэмэгдсээр

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хууль зүйн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, хуулийн засаглалтай улс оронд бид амьдрахыг хүсч байгаа залуучууд нэгдэж, “Бид Тэмүүжинтэй хамт” /https://www.facebook.com/TemuujinFans/ фэйсбүүк хуудас нээжээ. Энэхүү хуудас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт шинээр нээгдсэн бөгөөд одоогоор 7606 лайктай буюу дагагчтай болжээ.

Түүний хууль зүйн салбарт хийж буй шинэчлэл, хуулийн засаглалтай улс болгох зорилго бүхий шинэчлэлд олон хүн сайшаалтай хандаж байгаа бололтой. Учир нь ердөө дөрөвхөн хоногийн дотор 10 мянган дөхөхүйц дагагчтай болно гэдэг нь хууль зүйн саларын шинэчлэл Монголд үгүйлэгдэж байсан, шинэчлэлийн Засгийн газрын цаг үеэ олсон ажил гэдгийг дэмжигчид нь хэлж байна. Тухайлбал,

-Мөнхтөрийн Бадрах Хууль зүйн салбарын өнөөгийн Шинэчлэл өнөөдрийн хууль зүйн салбарынханд таалагдах албагүй, таалагдахгүй байж гэмээн Шинэчлэл болох учиртай!!! Зоригтой Зорилоготой байж Шинэчлэлийг үргэлжлүүлцгээе!!! Залуусаа

-Galdmaa Tuya ДЭМЖИЖ БАЙНА ХҮНД АЛДАА ОНОО БИЙ ТЭГЭХДЭЭ ЭНЭ ШИНЭЧИЛЭЛ ҮНЭХЭЭР ЗӨВ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЗАЛУУЧУУДАА

-Sansar Cosmos Эрх мэдэл, мөнгөтэй нь хуулиас дээгүүр байх цаг дууссан. Дэмжиж байгаа шүү сайдаа. Та чаднаа. Үр хүүхэд, залуусдаа ардчилсан хуулийг өвлүүлж өгөөрэй.

Энэ мэтчилэн түүнийг дэмжигчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг зогсоохыг хүсэхгүй байгаагаа дуулгах хүн олон байгаа юм.