С.Эрдэнэ: Хүүхдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх нь гол зорилго
Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой “Эх орон-36” сургалтын хоёр дах удаагийн ээлж хаалтын ажиллагаагаа хийлээ. Энэ үеэр төслийг санаачлагчдын нэг Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
Санааначлагчийн хувьд “Эх орон-36” хөтөлбөрийн гол зорилгыг хэлнэ үү ?
Маш энгийн. Хүүхдийг багаас нь эх оронч сэтгэлгээтэй, зөв төлөвшсөн хүн болгон өсөхөд туслах зорилготой. Энэ жил хоёр дах удаагаа хэрэгжиж байна. Өнгөрсөн жил дөрвөн мянга орчим хүүхэд хамрагдсан бол энэ удаа арав мянга орчим хүүхэд багачууд оролцлоо.
-Энэ хөтөлбөрийг цаашдаа ерөнхий боловсролын сургалтын системд оруулах төлөвлөгөө бий юу ?
Ер нь цаашдаа үндэсний хэмжээний хөтөлбөр болгох ажил хийгдэнэ. Харин сургалтын системд оруулна гэхээс илүүтэйгээр зуны турш хүүхдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрсдлийг даах чадварыг эзэмшүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх нь гол чиг юм.
Хэрэв үндэсний хэмжээнд болговол бүх зуслангууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуульжуулах зэрэг замууд ч харагдаж байгаа.
Өнөөдөр хүүхдүүд өөрсдийн сурсан зүйлээр үзүүлэх тоглолт хийлээ. Үүнийг хараад танд ямар санагдав ?
Үнэхээр хөтөлбөр маань үр дүнтэй боллоо гэж бодож байна. Хүүхдүүд анхны тусламж хэрхэн үзүүлэх, гал түймрийн аюулд өртвөл биеэ хэрхэн хамгаалах бүр цаашлаад хилийн шалганаар өнгөрч байгаа хүнийг яаж шалгах зэрэг хичээл дээрээ сураагүй зүйлээ энд ирээд сурч байна. Үүнээс хөтөлбөрийн үр дүн маш сайнаар гарлаа гэдгийг харж болно.
-Энэ жил улсын хэмжээнд арав гаруй мянган хүүхэд оролцсон гэлээ. Үүний цаана дахиад маш олон хүүхэд бий. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөтөлбөрт хамрагдах боломж бий юу?
"Эх орон-36" хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд 560 хүүхэд оролцлоо
-Энэ асуудалд төр засаг сүүлийн хоёр жилд анхаарал тавин ажиллаж байна. Өмнө нь цөөхөн ТББ, эцэг эхийн хүрээнд л яригддаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн мөнгөний хэмнэлтээр Нийслэлийн таван дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн төв” -ийг барьж эхэлсэн.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үндэсний хэмжээний төвийг ч барихаар болсон.
-Тэгэхээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт БНХАУ-ын засгийн газраас хийгдэх вэ ?
Нийт 30 орчим сая долларын буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хэлэлцэх томоохон асуудлуудын нэг болж байгаа юм.