Улаанбаатар хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно
Улаанбаатар хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглов.
2014.08.15

Улаанбаатар хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид Улаанбаатар хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглов.

Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журамд зааснаар ачих, тээвэрлэх, буулгах, сэлгэх хадгалах явцад тэсрэх, гал авалцах, уурших, асгарах зэргээр хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөд хор уршиг учруулж болзошгүй ачааг аюултайд тооццог.

Өнөөдрийн байдлаар ийм төрлийн ачааг хот дотор тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах явцад мөрдөх горим дэглэм зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүйг холбогдох байгууллагууд мэдээлж байгаа юм.

Албан бус судалгаагаар энэ оны эхний гурван сарын байдлаар төмөр замаар Улаанбаатар хотод 52 төрлийн 3.6 сая тонн аюултай ачаа авчран буулгажээ.

НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх олон улсын зөвлөмжид аюултай ачааг хүн амын суурьшилын бүсээс гадагшаа гарган аюулгүй бүсэд радиоактив, исэлдэлт тэсэрч дэлбэрэх, нитрогинцерин, амьсгаа боогдуулах, зэврээх, өвчин үүсгэх, шатамхай гэсэн явж, хэсэг хэсэг болгон зориулалтын тээврийн хэрэгслээр хот руу оруулахыг зөвлөсөн байдаг.

Энэхүү зөвлөмжийн дагуу Улаанбаатар хот руу төмөр замаар аюултай ачаа тээвэрлэн ирж байгаа галт тэргийг Багахангайд зогсоож аюултай ачааг буулган, тэндээс хэсэгчлэн зөөж байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг үйлдвэр, үйлчилгээний дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгасан.

Ингэснээр тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, малын түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, аюултай бодисын агуулахыг Багахангайд байрлуулах юм.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүр.ээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын сууршлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглолоо. Тэр болтол шаардлагатай  зохион байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх аж.