
2014.05.29
Засгийн газар төмөр замын төслөө татлаа
УИХ-ын хурлын дарган З.Энхболд Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар татаж авч байгааг мэдэгдэв.
Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар тус тус заагаад байсан юм. Тодруулж хэлбэл, хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн ч учир битүүлэг шалтгаанаар ийн татаж авчээ.