Г.Занданшатар, С.Бямбацогт нар
2014.08.14
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Г.Занданшатарыг эргэжээ
Гадаад харилцааны яамны сайд асан Г.Занданшатар АНУ-д автомашины осолд орсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.
Түүнийг зам хөндлөн гарч явахад нь согтуугаар автомашин жолоодсон этгээд мөргөж хүнд гэмтээсэн юм. Нэг хэсэгтээ ухаан орохгүй байсан түүний биеийн байдал одоо сайжирч байгаа аж.
Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт АНУ-ыг зорьж Г.Занданшатарыг эргэсэн байна.
С.Бямбацогт өөрийн фэйсбүүк худастаа "Журмын анд Г.Занданшатараа эргэлээ. Америкчуудад Монгол хүний тэвчээрийг найз минь бишрүүлжээ. Сэтгэл зовж, санаа тавьсан бүх хүмүүст мэнд дамжуулсан" хэмээн бичжээ.