Кувейтийг эрхэм дээд Эмирийг Элчин сайдын яамныхан нь угтав
Кувейтийн Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хувийн айлчлалаар өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирлээ.
2014.07.29

Кувейтийг эрхэм дээд Эмирийг Элчин сайдын яамныхан нь угтав

Кувейтийн Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хувийн айлчлалаар өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирлээ.

Өчигдөр 19.00 цагийн үед “Чингис хаан” нисэх буудалд Кувейтийн онгоц газардсан бөгөөд түүнийг 30-аад хүн дагалдан ирэв.

Эрхэм дээд Эмир тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол дахь Кувейтийн Элчин сайдын яамныхан угтлаа. "Чингис хаан" нисэх буудлын хүндэт зочдыг хүлээн авах хэсэгт өчигдөр орой хамгаалалт гарсан байсан бөгөөд 20 орчим цагаан өнгийн Лексус-570, Ланд-200, Ланд-105 маркийн машины цуваа зочдыг суулган хурдаллаа.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Л.Болд сайд гадаад явсан. Кувейтийн Эмир жил болгон зун Монголд ирж амардаг. Энэ жил ч мөн хувийн шугамаар амрахаар ирсэн, албан ёсны уулзалт байхгүй” гэв.                                       

Шейх Ахмад Аль-Жабер Аль-Сабахын дөрөв дэх хүү тэрбээр 2006 оны нэгдүгээр сарын 29-нд Кувейтийн Үндэсний Ассамблейн баталснаар хаан ширээнд заларсан юм байна.