Х.Болорчулуун: Ц.Нямдорж нарын гишүүн Хятадын компанид ашигтай хууль батлуулахаар улайрч байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.06.19

Х.Болорчулуун: Ц.Нямдорж нарын гишүүн Хятадын компанид ашигтай хууль батлуулахаар улайрч байна

УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийх гэж буй Газрын тосны тухай хуулийн төслийн талаар УИХ-ын  гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Таны ахалж ажилласан Газрын тосны тухай хууль УИХ дээр унасан. Тэгвэл энэ хуулийг УИХ-д дахин оруулж ирлээ. Хуулийн төсөл өмнөхөөс ямар ялгаатай болсон бэ?

-Өмнө нь өргөн барьсан хуулийн төслийг боловсруулахад УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дөрвөн байнгын хорооны 12 гишүүн, дээр нь мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд Ажлын хэсэгт нь орсон. Өргөн бүрэлдэхүүнтэй багаар олон сар ажилласан.

Ялангуяа дэд ажлын хэсэг болох эрдэмтэн доктор, мэргэжлийн хүмүүс маш удаан суусан. Энэ хуулийн зүйл заалт болгон судалгаан дээр үндэслэн бодож тунгааж, олон улсын жишигт ойртуулсан хууль байлаа.

Харамсалтай нь энэ хууль өнгөрсөн тавдугаар сарын 16-нд УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт ороход, тавь тавин хувиар тэнцээд батлагдаж чадсангүй.

УИХ-ын дарга энэ хууль дээр шинээр дахин ажлын хэсэг гаргах шаардлагагүй гэж  хэлсээр байтал Ц.Нямдорж, Д.Зоригт  гишүүд Ажлын хэсэгт өөрсдөө орсон. 

Шинэ төсөл дээр нь дахин нэг гишүүн татагдан орж гурван гишүүн л ажилласан. Ингээд Засгийн газар энэ хуулийг дахин өргөн барилаа.

Газрын тос олборлолтоос манай улс ийм их хохирол амсаж байгаа хэр нь олон улсын дундаж жишгээс хамаагүй доогуур 24-хөн хувийн ашиг хүртэж байгаа нь харамсалтай.

Өмнөхөөсөө дордсон ийм муу хуулийн төслийг одоо УИХ-д оруулж байна. Хууль энэ байдлаараа батлагдсанаас батлагдаагүй нь дээр.

-Энэ гурван гишүүн Та бүхний боловсруулсан төсөл дээр чухам ямар өөрчлөлт оруулав?

-Сүүлийн төсөл дээр урд өмнө гаргасан газрын тостой холбоотой гэрээнүүдэд шинэ хууль гарснаар өөрчлөлт оруулахгүй гэсэн зүйл заалтыг шигтгэж оруулсан байна.

1993, 1995 оныхоос бусад гэрээг сонгон шалгаруулалттайгаар хийсэн. Тэгэхээр энэ бол өөрчлөөд байх шаардлагагүй, бүгд байгалийн нөөц ашигласны төлбөр (рояалти) төлдөг гэрээ.

Монгол Улсад  50, 55 хувийн  ашиг өгөхөөр хийсэн, 12.5 хүртэлх хувийн рояалти төлдөг гэрээнүүд. Харин 1993 оны гэрээ шууд байгуулагдсан. Өнөөдөр Монгол Улс газрын тосны хайгуулын 22 талбайд гэрээ хийчихээд байна.

Үүний 21 нь рояалтитай. 1993 онд Америкийн “Соко” компани хайгуулын шатанд газрын тос илрэхэд нь Хятадын “Дачин тамсаг” компанид худалдсан.

Одоо “Дачин тамсаг” компани 19 дүгээр талбайд хайгуул, олборлолтоо хийж байна. Энэ компани Монгол Улсын газрын тос олборлолт, экспортын 90 хувийг дангаараа эзэлж байгаа.

-Энэ гэрээг хэдэн онд байгуулсан юм бэ?

-Ашиглалт, экспорт нь зохистой хэмээн бүртгэгдсэн өдрөөс хойш 20 жил үйл ажиллагаа явуулна гэж заасан. Тэгэхээр ингэж бүртгэгдсэн нь 2011 он учир үүнээс хойш 20 жил гэж тооцоход 2031 он хүртэл үргэлжлэх гэрээ болж байна.

Ц.Нямдорж гишүүн энэ гэрээг өөрчлөхгүй гэж зүтгээд байгаа юм. Уг нь 2005 онд ч ашиглалт хангалттай гэж бүртгэж авах боломжтой байсан ч авахгүй, хариуцлагагүй явсаар 2011 оныг хүргэсэн. Ийм муу гэрээгээр явбал Монгол Улс нийт газрын тосныхоо 24-хөн хувийн үр ашгийг л хүртэнэ.

Тэгвэл дэлхий нийтэд үүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн хуваах  гэрээнүүдэд 50-иас дээш хувийг баялгийн эзэн орон авна гэж тусгасан байдаг. Бид ядахдаа байгалийн нөөц ашигласны татвар авмаар байна шүү дээ.

Ганцхан 19 дүгээр талбайгаас нөөц ашигласны татвар авахгүйгээр өнөөдрийг хүрч ирлээ. 20-иод жилийн өмнө муу гэрээ хийсэн байж болно, одоо энэ гэрээг сайжруулах цаг нь болсон.

-Орон нутгийн иргэдийн амьдрал, байгаль орчинд газрын тос олборлолтоос үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байна гэж дуулсан. Та энэ талаар мэдээлэл авав уу?

-Хоёр жилийн өмнө газрын тос тээвэрлэж байсан машин түймэр гаргаад, Халх голын олон мянган га газрыг шатсан.

Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа цас орж, тэр жил 26 мянган мал үхсэн. Олон зуун малчид амьжиргааны эх үүсвэргүй болж, ядууралд нэрвэгдсэн.

Энэ нь тухайн газар нутгийн уугуул иргэдэд газрын тосны олборлолтоос үүдсэн хор хохирол мөн үү гэвэл мөн. Тухайн үед шууд хохирол гэж хэдэн малчинд 70 сая төгрөг хуваасан гэж байгаа.

Шууд бус хохирлыг төлөөгүй. Хэдэн тэрбумаар хэмжигдэх хохирол шүү дээ. Газрын тос олборлолт гүний усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна

гэж нутгийн иргэд гомдоллож байна. Халхгол сум руу явах замын хажууд Зүүн шаврын худаг гэж байдаг. Энэ худагт малаа усалж ирсэн айлууд Буйр руу нүүлээ гэж байна.

Хятадууд хэдэн жилийн өмнө  байгалийн нөөц ашигласны татвар төлөхийг зөвшөөрсөн юм билээ.

Гэтэл яагаад ч юм татвар авахгүй өнөөг хүрчихсэн. Бид тийм баян улс уу. Ядахдаа байгалийн нөөц ашигласны татвараа авъя л даа.

Заставынхан “Олон жил ундарга нь ширгэж үзээгүй худаг өнгөрсөн тавдугаар сард ширгэж, малаа усалж чадахаа болилоо” гээд 10 гаруй км зайтай Буйр нуур руу малаа тууж усалж байна

Мөн зүүн хил дээр байдаг Улаан худагийн заставаас нэг км гаруй зайд өрөмдлөг хийж байгаа юм. Заставынхан “Олон жил ундарга нь ширгэж үзээгүй худаг өнгөрсөн тавдугаар сард ширгэж, малаа усалж чадахаа болилоо” гээд 10 гаруй км зайтай Буйр нуур руу малаа тууж усалж байна

гэсэн. Нутгийн иргэдэд ямар сөрөг нөлөөтэйг харуулах жишээ энэ биш гэж үү. Үүгээр зогсохгүй хүнд даацын машинууд дэндүү олон салаа зам гаргаж талыг талхалж байна.

Зах нь харагдахгүй нүд баясгасан зээрийн сүрэг эрс ховордлоо. Халхгол сум, аймгийн төв хоёрын дунд төөрч, буруу тийш явдаг боллоо гэж нутгийн иргэд ярьж байна. 21 дүгээр талбайн ашиглалтын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ.

Дорнодын өргөн уудам тал нутгийг там болгож байна шүү дээ. Газрын тос олборлолтоос манай улс ийм их хохирол амсаж байгаа хэр нь олон улсын дундаж жишгээс хамаагүй доогуур 24-хөн хувийн ашиг хүртэж байгаа нь харамсалтай.

Өмнөхөөсөө дордсон ийм муу хуулийн төслийг одоо УИХ-д оруулж байна. Хууль энэ байдлаараа батлагдсанаас батлагдаагүй нь дээр.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Зоригт нарын ашиг сонирхол энэ хуулийн төсөлд нэвт шингэсэн байна гэж Та шүүмжилж байгаа. Ингэж хардах ямар үндэслэл байна вэ?

-Би Нямдорж гишүүнийг энэ Их хуралд орж ирэхээсээ өмнө шударга хүн гэж боддог байлаа.

Гэтэл ямар ашиг сонирхол нь үйлчлээд Газрын тосны тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт шургалан орж, улс  орныхоо эрх ашигт нийцэхгүй зүйл заалтыг оруулж ирээд байгааг ойлгохгүй байна.

Энэ гишүүд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах биш, Хятадын компанийг илэрхий дэмжин үйлчилж байна гэж хардах үндэслэл надад үүссэн юм.

1993 оны  бүтээгдэхүүн хуваах муу гэрээг өөрчлөхгүй гэсэн зүйл заалтыг Газрын тосны  хуульд шигтгэж оруулж болохгүй. Өмнө нь миний ахалсан Ажлын хэсэгт энэ заалтаа оруулна гэхэд нь бид хүлээж аваагүй юм.

1993 оны гэрээ Тогтвортой байдлын гэрээ байсан бол энэ хуулийг өөрчлөхгүй байхаас аргагүй. Энэ бол жирийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ.

Тухайн үед Газрын тосны газрын дарга Сэнгээ гэдэг хүн Америкийн компанитай тохироод хийсэн, өөрчлөх бүрэн боломжтой гэрээ. Хятадууд хэдэн жилийн өмнө  байгалийн нөөц ашигласны татвар төлөхийг зөвшөөрсөн юм билээ.

Гэтэл яагаад ч юм татвар авахгүй өнөөг хүрчихсэн. Бид тийм баян улс уу. Ядахдаа байгалийн нөөц ашигласны татвараа авъя л даа.

-Улстөрчид гаднын хөрөнгө оруулалтыг үргээж болохгүй гэсэн үгээр халхавч хийж, эх орныхоо эрх ашгийг хөсөр хаяж байна гэж Та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ, бид 21 жилийн өмнө муу гэрээ хийсэн байж болно. Хэт алдагдалтай гэрээгээ засаж залруулах боломж 23 жилийн дараа гарч буй нь энэ хууль юм. Увсаас Дорнод аймаг хүртэл газрын тос ашиглалтын 28 хайгуулын талбай байдаг.

Үүний 22-т нь хайгуул хийсэн, 4-5 нь яам, ҮАБЗ-ийн түвшинд гэрээ хийх шатандаа байгаа. Үлдсэн нь газрын тос олдох магадлал муутай талбай гэж дуулсан. Т

эгэхээр манай улсын газрын тос олдох магадлал өндөртэй талбайг үндсэндээ хуваагаад авчихсан гэсэн үг.

-Газрын тос манай улсын хоёр дахь “саалийн үнээ” гэх боллоо. Та санал нийлэх үү?

-Манай улс газрын тосны нийт нөөцийнхөө 30 хувийг ашиглахад 80 тэрбум доллар болно. Үүнтэй харьцуулахад жилдээ орж байгаа 100 гаруй сая доллар юу ч биш. “Дачин тамсаг” компанийн 10-аад жилд гаргасан зардал нь дөнгөж хоёр миллиард доллар болж байна.

348 сая тонн газрын тосны нөөцийнхөө 30 хувийг ашиглахад 110-аад сая тонн болно.

Үүнийг өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнэ 730 доллараар үржүүлэхэд 80 миллиард доллар. Ийм их үнэ цэнэ байна. Газрын тосноосоо боломжийн ашиг олох, эсэх асуудал одоо УИХ дээр л шийдэгдэнэ дээ.