Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслийн талаар санал солилцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “ББ Постдам” компанийн захирал Рэймунд Фоэрстэр, тус компанийн гүйцэтгэх захирал Жоахан Фрумхан, Монгол Улсын “Гермон Газ” компанийн захирал Б.Мөнхтуяа болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр / 2014.06.10 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа болон албаны бусад хүмүүс байлцав
Энэхүү уулзалтаар 2011 онд Холбооны канцлер А.Меркель, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар харилцан айлчлал хийх үеэрээ ярилцсан нүүрс шингэрүүлэн түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн төслийн талаар санал солилцов.
Төсөл хэрэгжүүлэгч хоёр талаас 8 сая долларын зардал гарахаар тооцоо хийгдэж байгааг танилцуулсан юм
Ноён Рэймунд Фоэрстэр энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтыг зөвхөн хоёр улсаас гаргана гэдэг хүндрэлтэй, тиймээс олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаар төлөвлөж байгаа гээд, дээрх төсөл нь 1,5-2 тэрбум долларын өртөгтэйгээр хэрэгжинэ гэдгийг дуулгав. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй байгааг дуулгаад, төсөл хэрэгжүүлэгч хоёр талаас 8 сая долларын зардал гарахаар тооцоо хийгдэж байгааг танилцуулсан юм.
Мөн тэрээр нүүрснээс түлш гарган авах үйлдвэр гурван жилийн дараа гэхэд ашиглалтад орж Монгол Улсын иргэдэд шатахуун түгээж эхэлнэ гэдэг таатай мэдээг дуулгасан юм..
УИХ-ын дарга уг төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн нэг бөгөөд Монгол-Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд түүхэн шинэ хуудсыг нээх, улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд авч ирэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, төслийн ажлыг хурдацтай эхлүүлэн, үйлдвэрийг гурван жилээс бага хугацаанд ашиглалтад оруулах ямар нөөц боломж байгааг эрэлхийлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.
Монгол Улсын иргэдэд шатахуун түгээж эхэлнэ гэдэг таатай мэдээг дуулгасан юм
Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел бүрэн дүүрэн дэмжсэнээр Монгол-Германы хамтарсан Уул уурхай, технологийн дээд сургууль байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, бэлтгэл ангийн анхны элсэлтээ аван үйл ажиллагаагаа эхэлсэнд баяртай байгаагаа онцлоод, дээрх төслөөр хэрэгжих үйлдвэрт Уул уурхай, технологийн дээд сургуулийн оюутнууд ажиллах хүч байх болно гэдгийг хэлсэн юм.
Монгол, Германы хамтарсан технологийн сургууль 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод нээлтээ хийсэн байна. Германы үндсэн технологийг ашиглаж нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд Төрийн өмчит компани болон байгуулагджээ.