1,2 сая хүн ажилгүй болжээ
МҮОНРТ-ийн сурвалжлах хэсэг Швейцарь улсын Женев хотоос мэдээлж байна.
Тус улсад Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт болж байгаа юм. Энэхүү чуулга уулзалтад Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байгаа юм.
Тэрээр олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь зарчим болсон нийгмийн түншлэлийг улам гүнзгийрүүлж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэж ажиллах ёстой гэсэн тунхаглалыг дэлхий нийтэд зарлах гэж байгааг хэлсэн.
Олон улсын хөдөлмөрийн байдал хямралтай байгаа бөгөөд он гарсаар 1,2 сая хүн ажилгүй болжээ. Ийм бэрхшээлийг даван туулахын тулд улс орнууд хамтран ажиллах ёстой гэдгийг уулзалтад оролцогчид санал болгож байгаа ажээ.