Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар санамж бичигт гарын үсэг зурав
Санамж бичигт гарын үсэг зурав
2014.06.10

Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар санамж бичигт гарын үсэг зурав

Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ёшитэрү Урамото нар Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо  гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар нар оролцлоо.