Татаасыг арилгах бодлогыг үе шаттайгаар явуулна
Сангийн сайдаас авсан тодруулга мэдээг хүргэж байна.Төсвийн орлого 400-500 тэрбумаар дутаж байгаа учраас энэ оны төсвийг дахиж засахаар ярьж байгаа.
Уг нь энэ оны төсвийг дахин зассан боловч зөвхөн царцаасан барилгын тоог тодотгожээ. Харин төсвийг бүхэлд нь засах шаардлагыг хүрээнд хоёрдугаар улирлын тоо гарсны дараа тооцно. Хаврын чуулган завсарлахаас өмнө төрийн хоёр дахь засварыг оруулж ирэхийг улсын их хурлаас засгийн газарт үүрэг болгосон юм. Тэхээр аравхан хоногийн дотор төсвийн засварыг хийгээд баталж амжих нь эргэлзээтэй байна.
Сангийн сайд Ч.Улааны хэлснээр:
Хаврын чуулганы төгсгөл дээр багтаж төсвийн тодотгол хийх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Бид саналаа оруулахаар ажиллаж байна. Энэ хаврын төгсгөлд төсвийн тодотгол хийх бололцоо нөхцөл байгаа юм. Энэ удаад орлого зарлагыг тэнцвэржүүлсэн түвшинд хийгдэнэ. Тодорхой чиглэл өгсөн бид үүнийг харгалзан үзээд төсвийн тодотголыг энэ сарын сүүлээр их хуралд оруулахаар бэлдэж байна. Ер нь орлогодоо тааруулж зарлагаа зохицуулна. Нэгэнт орлого тасалдаж байгаа тэр хэмжээгээр зарлага хасагдаж таарна. Өөр арга зам байхгүй.
Сая бол тэвчиж болох зардлын хэмжээ 10-30 хувийн хэмнэлт гаргах даалгавар өгөгдсөн энэ зардлын ангиллаар дахиж авч үзэхгүй гэдэг нь ойлгомжтой цаана нь дахиж гар хүрээгүй зардлын ангилал бий. Бүх шатны үйлчилгээг хамруулна. Энэ нь нэг удаад Улсын төсөв, нэгдсэн төсөв, нийгмийн даатгалын сан, хүний хөгжил санг ч бас орно. Төсөвт байгууллагын хүрээ бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хоёр чиглэлээр авч үзэж байна. Зарим байгууллагыг нэгтгэж цомхотгох үйл ажиллагаа хийгдэнэ.
Тус ажил хэрэгжиж байгаа. Үүний хажуугаар төрийн захиргааны төв байгууллагын бүтэц зохион байгуулалт асуудлыг авч үзэх учиртай. Бид энэ сард багтааж УИХ-ын төсвийн иж бүрэн бүх үзүүлэлтүүдийг хамарсан тодотголуудыг оруулахаар зэхэж байна. Бид нийгмийн халамжуудыг хасна гэж ойлгож болохгүй. Энэ хүрээнд бусад урсгал зардлуудыг багасгах тал дээр ярьж байна.
Ард түмний тэтгэвэр тэтгэмжээс хасна, хорогдуулна гэсэн асуудал байхгүй.
Цалингийн сан хэмнэх асуудлын авч үзнэ. Төрийн захиргаанд байгууллагад ажиллах ажилтнуудын ачааллыг нягтруулах замаар, тоог нь цөөрүүлэх ажил үүргийн хувиарыг оновчтой болгох, шинээр орон тоон дээр зардал нэмэгдүүлэхгүй байх замаар цалингийн зардлыг бүхэлд нь хамруулна. Нийтийн тээврийн татаасанд 50 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг. Энэ нь хүндээ очих үйлчилгээг бууруулахгүйгээр, оновчтой болгох асуудлыг авч үзнэ. Жишээ нь:Төрийн өмчийн аж ахуйн газрууд татаас авдаг. Эрчим хүчний газар гэх мэт. Засгийн газрын хүрээнд төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудыг татаасыг арилгах бодлогыг үе шаттай явуулахаар тусгагдсан байдаг. Энэ хүрээнд бид зорилго, зорилттойгоор үе шаттайгаар зардлын бууруулна.