2014.06.02
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" спорт цогцолборын талбайн нээлтээ хийлээ
6 сарын нэгэн буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" спорт цогцолборын талбайн нээлтээ хийлээ.
Нийт 2,7 га талбайг хамарсан хөл бөмбөг, сагсан бөмбөг болон талбайн теннисний талбайгаас гадна 2,6 км дугуйн, гүйлтийн болон цанын хосолмол замын бүтээн байгуулалт дуусч, ашиглалтанд хүлээн авлаа.
Спорт цогцолборын бүтээн байгуулалтыг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон албаны бусад зочид оролцлоо.
Эрхэм нийслэлчүүд та бүхнийгээ Спорт цогцолборын талбайдаа урьж байна. Та бүхэн эрүүл орчинд спортоор хичээллэн эрүүл мэнддээ анхаараарай.