С.Бямбацогтын бяцхан сүрдүүлэг
С.Бямбацогт
2014.05.26

С.Бямбацогтын бяцхан сүрдүүлэг

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандаж “Та манай бүлгийн гишүүдийн картыг сугалдаг юм чинь би ч гэсэн сугална” хэмээн барьцаж, бяцхан сүрдүүлэв. 2014 оны төсвөөс авч үлдэж, хөрөнгө оруулалтыг нь царцаасан объетуудын талаар тус хуралдаанаар хэлэлцэж байсан бөгөөд зарим объектуудын төсөвт  өртгийн ажлын хэсгийн гишүүд дур мэдэн нэмсэн гэсэн шүүмжлэлийг цөөнхийн бүлгийн гишүүд гаргасан юм.

Тэдний эсэргүүцэж буй саналыг АН-ынхан байхгүй гишүүдийн өмнөөс санал өгөн дэмжүүлж байсан тул ийнхүү сүрдүүлсэн аж. Өмнө нь АН-ын бүлгийн дарга хуралдаан орхиж гарсан МАН-ын бүлгийн гишүүдийн картыг сугалж байсан С.Бямбацогт хариу барихаар шийдсэн бололтой. Тэрбээр “Та сугалж болдог юм чинь би яагаад болдоггүй юм. Та нар хуралдаан суугаач. Байхгүй хүний өмнөөс битгий санал өг. Ингэх юм бол гишүүдээ амраагаад хоёулаа өмнөөс нь саналыг нь өгч байя” гэж байлаа