“Бидний оролцоо бол бидний ирээдүй-2” сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
БГД-ийн “Иргэний танхим”-ын Боловсролыг дэмжих аян
2014.05.24

“Бидний оролцоо бол бидний ирээдүй-2” сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө

  БГД-ийн “Иргэний танхим”-ын Боловсролыг дэмжих аяны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тэмцээний зорилго нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, сагсан бөмбөгөөр хичээллэх  сонирхолтой хүүхэд залуусыг дэмжин, урамшуулахад оршиж байгаа юм. Тэмцээний эхний шалгаруулалт энэ сарын дөрвөн тавны өдрүүдэд хороо тус бүр дээр явагдаж шилдэгүүдээ тодруулсан. Шилдэгээр шалгасан баг тамирчид финалийн төлөө дүүрэгтээ өрсөлдсөн юм.

Тэмцээнд Баянгол дүүргийн хорин гурван хорооны эрэгтэй эмэгтэй дөчин зургаан баг тамирчид оролцож, хурд хүч, авъяас чадвараа сорьсон. Баг тамирчид шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийн

төлөө ширүүхэн өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа. Шилжин явах цомын эзэнээр БГД-ийн арванннэгдүгээр хорооны баг тамирчид  шалгарлаа. Тэдний эрэгтэй баг тамирчид алтан медалийн эзэд болсон бол эмэгтэй тамирчид нь шагналт 4 дүгээр байрт орсон юм. Эрэгтэй багийн мөнгөн медалийг долдугаар  хороо хүртсэн бол хүрэл медалийн эздээр 15 дугаар хорооны баг тамирчид тодорлоо. Эмэгтэйчүүдийн алтан медалийг 1 дүгээр хороо, мөнгөн медалийг 7 дугаар хорооны баг тамирчид,  харин хүрэл медалийг 2 дугаар хорооны тамирчид гардлаа.

Тэмцээн шилдэг тоглогчыг мөн шалгаруулдаг. Энэ удаагийн шилдэг эрэгтэй тоглогчоор 2 дугаар хорооны Ананд тодорсон бол эмэгтэй шилдэгээр 1 хорооны Болорчулуун шалгарч шилдэгүүд боллоо. Баг тамирчидын шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М. Бадрах, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч В.Ганбаатар, Д.Ганзориг болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, иргэний танхимын ерөнхий зохион байгуулагч  Ц.Уранбайгал нар гардууллаа.