Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдтэй уулзав
Иргэд
2014.05.21

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдтэй уулзав

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тойрогтоо ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн найман  хорооны  500 гаруй иргэдтэй уулзжээ. Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзсан бол өнөөдөр /2014.05.20/ 4 дүгээр хороо буюу “Голден парк” хотхоны оршин суугчидтай уулзаж 2013 онд хийсэн ажлаа тайлагнав.

С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тойрогтоо ажиллаж байна

Баянгол дүүрэг 23 хороотой бөгөөд энэхүү уулзалт нь 14 дэх удаагийн уулзалт болж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлон тэмдэглэж иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, доголдолтой цахилгаан шатны асуудал болон нийтийн орон сууцны дээврийн засвар шинэчлэлийн асуудлыг  бүрэн шийдвэрлэсэн тухай хэлэв.

Иргэн Ө.Мөнхбаатар, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж байгаад талархал илэрхийлээд цаашид сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн бол өндөр настан, ахмад дайчин Н.Шаравжамц, нийтийн эзэмшлийн орон сууцны эргэн тойронд явган хүний зам талбай дутагдалтай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа.

Энэхүү уулзалтанд Баянгол дүүргийн Засаг Даргын

орон сууцны дээврийн засвар шинэчлэлийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн тухай хэлэв.

Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд оролцож иргэдийн  өргөдөл хүсэлтийг  давхар хүлээн авлаа. Тус байгууллагуудаар дамжуулан уулзалтанд хүрэлцэн ирсэн  300 гаруй иргэн  бичгээр санал хүсэлтээ илэрхийллээ