Баянгол дүүргийн 3,4-р хорооллын эцсийн уулзварын нээлт
Нээлтэнд ХАХНХЯ-ны сайд, УИХ-н гишүүн С. Эрдэнэ, УИХ-н гишүүн С. Одонтуяа, БГД-н ИТХурлын дарга Д. Дэлгэрбат болон гүйцэтгэгч байгууллага “Ти Ай Би“, “Паблик“ компанийн удирдлага, ажилтнууд оролцлоо.
2014.01.16

Баянгол дүүргийн 3,4-р хорооллын эцсийн уулзварын нээлт

Баянгол дүүргийн 7, 13 – р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ард Аюушийн өргөн чөлөөний III-IV хорооллын эцсийн уулзварыг “Гудамж“ төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд ХАХНХЯ-ны сайд, УИХ-н гишүүн С. Эрдэнэ, УИХ-н гишүүн С. Одонтуяа, БГД-н ИТХурлын дарга Д. Дэлгэрбат болон гүйцэтгэгч байгууллага “Ти Ай Би“, “Паблик“ компанийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

Уг замын ажлын зураг төслийг “Ти Ай Би“ ХХК  боловсруулж,  “Паблик роуд“ ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэхүү уулзвар нь “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 11 дэх нь юм. Уулзваруудыг ийнхүү өргөтгөж гэрлэн дохио, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замтай болгосноор авто тээврийн хэрэгслээр зорчигсод төдийгүй нийт замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал хангагдаж байгаа юм.