УИХ-ын тамгын газрын баг тамирчид цомын эзэд боллоо
УИХ-ын тамгын газрын баг тамирчид цомын эзэд боллоо
2014.05.16

УИХ-ын тамгын газрын баг тамирчид цомын эзэд боллоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Засгийн газрын цом” тэмцээн 2014 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохиогдож, Засгийн газрын 16 яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Улсын Их Хурлын Тамгын газрын баг тамирчид дараах амжилтуудыг үзүүллээ:

  1. Сагсан бөмбөг эрэгтэй 1-р байр

  2. Гар бөмбөг эмэгтэй 1-р байр, эрэгтэй 2-р байр

  3. Шатар эрэгтэй 1-р байр, эмэгтэй 5-р байр

  4. Ширээний теннис эмэгтэй 1-р байр, эрэгтэй 5-р байр тус тус эзэлж,

Засгийн газрын цом-2014” тэмцээний шилжин явах цомыг 2 дахь жилдээ авлаа.

 “Засгийн газрын цом-2014” тэмцээнд Тамгын газрын референт Д.Бадамноров гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогч, архивын ажилтан Б.Баясах сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор тус тус шалгарч, дурсгалын цомоор шагнагдав.

Мөн Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дунд зохиогддог “Улсын Их Хурлын цом-2014” 7 төрөлтийн тэмцээн 2014 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохиогдож Улсын Их Хурлын Тамгын газрын баг тамирчид дараах амжилтуудыг үзүүлсэн байна.

1. Сагсан бөмбөг: эрэгтэй 1-р байр

                               эмэгтэй 1-р байр

2. Гар бөмбөг: холимог баг 2-р байр

3. Ширээний теннис: эмэгтэй 2-р байр

                                    эрэгтэй 5-р байр

4. Хөл бөмбөг: 1-р байр

5.Шатар: 1-р байр

6.Биллиард: эрэгтэй 1-р байр

                     эмэгтэй 6-р байр

7.Дартс: /багаараа/ 4-р байр тус тус эзэлж,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор шалгарав

Улсын Их Хурлын цом-2014” шилжин явах цомын эзэн болсон байна.

“Улсын Их Хурлын цом-2014” тэмцээнд Тамгын газрын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор тус тус шалгарав.

Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дунд зохиогддог тэмцээн 2010 оноос, Засгийн газрын яамдын дунд зохиогддог тэмцээн 2010 оноос хойш тогтмол явагдаж ирсэн бөгөөд Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын баг, тамирчид тогтмол амжилттай оролцож ирсэн билээ.

 УИХ-ын Тамгын газрын Биеийн тамир, спортын зөвлөл