"Дуусдаггүй яриа" нэвтрүүлэг
2014.05.22

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарах арга замын талаар "Дуусдаггүй яриа" өрнөлөө

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Батцогт, Ц.Оюунбаатар, А.Бакей,  Эрх зүйч Б.Лхагважав, Банкуудын холбооны дэд ерөнхийлөгч, Голомт банкны эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Чингүн нар оролцлоо.

-УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан. Ийм асуудал хүмүүст хариуцлага тооцох замаар арга замаа хайя гэж байна гэж ойлгох нь зөв үү?
УИХ-ын гишүүн, Бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар:

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явж ирсэн арга зам өнөөдөр биднийг нүхэнд унагачихлаа. Одоо өөр арга замаа бодож, сэтгэх хэрэгтэй байтал нүхээ улам ухаад байгаа мэт ажлыг хийж байгаа нь харамсалтай.

Өнөөдөр нийт  тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 30 хувь нь худалдан авах чадвараа алдчихлаа. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн олж буй мөнгө үнэгүйдчихлээ. Хамгийн аюултай нь үндэсний үйлдвэрлэгчид маш хүнд байдалд орчихлоо. Яагаад ингэснийг дэлхийн эдийн засаг, гадны нөлөөнөөс болсон гэж бодохгүй байгаа.

-Хөдөө орон нутагт байдал ямар байна вэ. Эдийн засгийн өнөөгийн байдал малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байна?
УИХ-ын гишүүн, НББСШБХ-ны дарга Д.Батцогт:

Мал аж ахуй бол Монголчуудыг үеийн үед авч явсан томоохон салбар. Энэ жилийн эдийн засгийн өсөлтөд ч мал аж ахуйн салбар үүрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ мал аж ахуйгаас бусад салбарт байдал муу хэвээр. Нэг хэсэг бид Орост ганц эдийн засгийн арал байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр Улаанбаатарт гэж ганц эдийн засаг, санхүүгийн арал байгаа шүү дээ. Нийслэл хотдоо томоохон хямарсан учраас хөдөө орон нутагт мөн хямралтай байх нь ойлгомжтой. Засгийн газрын худалдан авалт үндсэндээ хэцүү байдалд орчихсон, бизнесийн салбар мөнгө муутай болчихсон,  дээр нь иргэдийн худалдан авах чадвар уначихсан байдалтай.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...