УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.22
С.Ганбаатар: Монголбанкны ерөнхийлөгч заавал хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах ёстой гэсэн саналыг спикерт хүргүүлээд байгаа юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
- Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээ та юу гэж харж байгаа вэ?
- Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байгаа нь илт мэдрэгдэж байна. Ийм байхад хариуцлага тооцохгүй, хариуцлагын талаар ярихгүй байна гэдэг байж болохгүй. Монголбанкны ерөнхийлөгч, Засгийн газрын сайдууд ялгаагүй иргэдээ ажилтай, орлоготой, худалдан авах чадварыг нь нэмэгдүүлнэ гэж амалж гарч ирсэн. Үүнийгээ биелүүл гэж шаардах эрхтэй. Хоёр жил өнгөрчихөөд байхад байдал дордож байгааг хэлэх ч үүрэгтэй.
- Валютын ханшийн өсөлтөд Монголбанкны ерөнхийлөгч буруутай биш биздээ. Экспортын орлого муудсан нь ам.долларын ханшийг өсгөж байгаа юм биш үү?
- Валютын ханшийн өсөлтөд Монголбанк тохирсон үйл ажиллагаа явуулж чадаагүй. Монголбанкны ерөнхийлөгч үүнд заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ талаар хийсэн судалгаа, дүгнэлт байгаа.