Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” оюутан залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж, олон хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж мянга мянган оюутан залуучуудыг ажилтай орлоготой болгож байгаа юм.
Тэгвэл энэ сарын 27 буюу ирэх мягмар гарагт МЗХ-ны төв байрны залуус танхимд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Ажил олгогчдод ажиллах хүч хэрэгцээтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тухайн салбарын мэргэжлийн оюутан, залуучуудаас хүний нөөц болон ажиллах хүч бригад бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах давуу талууд байгаа бол, ажил хайгчид сургуулиа төгсөөд байнгын ажлын байранд шууд зуучлагдах, цагийн болон түр, байнгын ажлын байранд зуучлагдах зөвлөгөө, мэдээлэл авах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй оюутнууд аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байрны мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага аж ахуйн нэгжийг сонгох, зуны амралтын хугацаанд бүтээн байгуулалтанд оролцож орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм байна.