Д.Батцогт: Ажил олгогчдын захиалгыг авч бэлтгэдэг
МСҮД-д суралцагсдад чиглэсэн үндэсний бодлогыг Засгийн газар гаргажээ. Үүнд 1000 оюутныг Японд инженер, нарийн мэргэжлээр суралцуулах, 21 сая ам доллараар МСҮТ-д шинэ тоног төхөөрөмж авч өгөх юм. Өнгөрсөн онд төгсөгчдийн 82 хувь нь ажлын байртай болжээ.
2014 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллага шинээр 26175 элсэгч авчээ. 188 мэргэжлээр ажилчин ангийг бэлтгэдэг онцлогтой. МСҮТ ажлын байр олгогчийн захиалгаар оюутан сургах болсон нь энэ жилээс гэнэ. Цахилгааны инженер, өрлөгчин, хүнсний технологич, мужаан, токарьчин хамгийн эрэлттэй байна. Одоо МСҮТ-үүдэд Азийн хөгжлийн банкны зээлээр 21 сая ам долларын төхөөрөмж суурилуулахаар нээгдэж байна.
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт:
“Тоног төхөөрөмж, дадлага хийх, бааз суурийг нь бэхжүүлэх, багш нарынх нь чадварыг дээшлүүлэх чиглэлээр томоохон хөтөлбөр хэрэгжинэ.”
Өнгөрч буй 2013 онд Хөдөлмөрийн яам МСҮТ-үүдээрээ дамжуулан 26175 ажилтныг зах зээлд бэлтгэн гаргажээ. Үүнээс нарийн мэргэжлийн 1400 багшийг Австралид сургалтад хамруулах зорилготой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 150 багшийг бэлдсэн. Тэд цаашид шинээр 10,10 хүнийг бэлтгэж байгаа юмс
Мөн Д.Батцогт хэлэхдээ: “Төгсч байгаа хүүхдүүдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байгаа талаар судалгаатай. Ажил олгогчдоос захиалгыг нь авч яг ямар мэргэжлээр хичнээн хүүхэд бэлтгүүлэх сонирхолтой байгаа захиалгын үндсэн дээр явж байгаа.”гэсэн юм.
МСҮТ-үүд арьсан эдлэл, алт мөнгөний дархан, баримал, сүлжмэл бүтээгдэхүүнүүдээр төр засгийн хүмүүсийг гадаад руу явахдаа бэлддэг бэлгийг үйлдвэрлэе гэдэг зорилтыг тавьжээ. Эхний ээлжинд Баянхонгор аймгийн Өлзийтөд байдаг ахуйн технологиор бяслаг үйлдвэрлэж эхэлсэн бол Эрдэнэт, Булганд тасалгааны бэлэг дурсгалын цэцгийг бэлдэж эхэлжээ. Машин засварын ангиудыг ч төрөлжүүлнэ гэдгээ шийдвэрлэжээ.