ҮХАА-н салбарын нийт ажиллагсад, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид аа
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН НИЙТ АЖИЛЛАГСАД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД, МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД АА
Миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөдөө аж ахуйн бирж компанийг байгуулан ажиллуулж, Хөдөө орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулан “Шинэ сум” төсөл, “Малчдын орон сууц” төслийг тус тус санаачлан хэрэгжүүлж, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж, Ноолуурын үйлдвэрүүдэд анх удаа ноолуурыг барьцаалан зээл олгох ажлыг эхлүүлж, “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн зэрэг томоохон ажлуудаас гадна “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан билээ.
Монгол Улс 45.1 сая малтай болж, эдийн засгийн өсөлтийн 33.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24.3 хувийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө үнэтэй санал бодлоо уралдуулан, сэтгэл зүтгэлээ зориулж хамтран ажилласан хамт олон, салбарын нийт ажиллагсад, эрдэмтэд, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчиддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Миний бие цаашид Улсын Их Хурлын гишүүний хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжин ажиллах болно.