Баялаг бүтээгч 360 залуу малчин чууллаа
Ерөнхий сайдын ивээл дор зохион бай- гуулсан “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөн өнгөрсөн баасан, бямба гаригт боллоо. Уг зөвлөлгөөнд 15-34 насны 110 мянга гаруй малчин залуусаа төлөөлж, 21 аймгийн 330 сумаас 360 малчин иржээ.
Эдгээрээс 68 нь эмэгтэй байсан юм. Зөвлөлгөөнд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 3000 гаруй малтай малчин Д.Ванган, хамгийн залуу малчин 20 настай, Ховд аймгийн Мөст сумын З.Тулгаа, хамгийн олон ажлын байр бий болгосон, Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Г.Золжаргал зэрэг ажил, амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн малчид оролцлоо. Залуу малчдад тулгамдаж буй асуудлыг шийдэх, тэдний нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг зөвлөлгөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ “Монголын 45 сая толгой мал малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өсөж, үржиж байгаа. Та бүхэн манай үеийн баатрууд. Цаашид энэ зөвлөлгөөнийг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Залуу малчид уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан юм.
Харин малчид “Биднийг хотынхон эрдэм боловсролгүй, хөдөөнийхөн гэдэг. Үнэндээ бид ний гэмдээ та бүхнээс дутуугүй хувь нэмрээ оруулж байгаа монгол хүн шүү дээ” гэж ярьж байв. Мөн энэ үеэр залуу малчид уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан юм. Уг уриалгад малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах, малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээ бий болгох, сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцөлийг сайжруулах, малчид нийгмийн даатгалын шимтгэлийг жилд 1-2 удаа төлдөг болгох, малчдын хоршоог дэмжих, малчин- туслах хөдөлмөрийн харилцааг зохицуулах, малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэргийг тусгасан байлаа.
ҮХАА-н сайд Х.Баттулга өнгөрсөн бямба гаригт хамгийн бүтээлч малчин Д.Нарантуяа, залуу малчин Н.Мөнхчимэг, олон ажлын байр бий болгосон Г.Золжаргал, олон малтай Б.Ванган, ажилсаг эмэгтэй С.Солонго, олон хоньтой Б.Нямсүрэн, хамгийн залуу малчин З.Тулгаа, олон адуутай Э.Ууганбаяр, олон төл авсан Г.Сансармаа нарыг хүлээн авч уулзан, өргөмжлөл гардуулсан юм.
Энэ улс орныг эзэн тэй байлгаж байгаа хүмүүс бол та нар
Энэ үеэр Х.Баттулга сайд “Энэ улс орныг эзэн тэй байлгаж байгаа хүмүүс бол та нар. Хөдөө нутаг, удахгүй 50 саяд хүрэх малаа авч яваа малчдынхаа амьдрах орчныг сайжруулахаар Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд та бүхний үйлчлүүлэх захиргаа, эмнэлэг, хүүхдүүдийн сурах цэцэрлэг, сургууль, байрлах дотуур байр гээд бүх зүйлийг шинэчилнэ. Сум байгуулагдаад 80, 90 жил болж байхад бахь байдгаараа л байна. Энэ төслийг Баянхонгор аймгийн хоёр суманд эхлүүлсэн. Цаашид Хөдөө аж ахуйн бирж ажиллуулан, малын түүхий эдийг ченжийн дамжлагагүй, та бүхнийг тогтмол орлоготой болгоно. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр үйлдвэрүүдээ хангаж, экспортыг орлох боломжтой” гэв.