Хуулийн шинэчлэлийг дэмжигчид цуглав
Төв талбайд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг, түүний гардаж хийж буй хуулийн салбарын шинэчлэлийг дэмжигч иргэдийн жагсаал боллоо. Өнөөдөр 11.00 цагт жагсаал хийх тухай зар түгээж, 12.00 цагт цуглааныг эхэлсэн гэхэд цөөнгүй хүн цугласан байлаа. Цуглаанд ирэгсэд ямарваа нэгэн зохион байгуулалт, бүртгэл, төлбөрөөр биш сайн дураараа цуглаж, сэтгэлээсээ дэмжиж буй нь анзаарагдаж байв.
Цуглааны зарыг Х.Тэмүүжинг дэмжигчдийн цахим хуудаснаас санаачлан гаргасан бөгөөд “Ер нь эрдэм номын, үнэн зөвийг ялгаж салгаж гадарладаг хүмүүс даруухан байдаг, ажигладаг, дотроо бухимддаг. Гэтэл нөгөө тал нь эрээ цээргүй бүхий л арга замыг хэрэглэн эрх ашгаа, бодол санаагаа хэрэгжүүлэх гэж улайрдаг.
Цуглаанд ирэгсэд ямарваа нэгэн зохион байгуулалт, бүртгэл, төлбөрөөр биш сайн дураараа цуглаж, сэтгэлээсээ дэмжиж буй нь анзаарагдаж байв.
Х.Тэмүүжин сайд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд надад маш хүчтэй урам зоригийг өглөө” гэж мэдээлсэн, гэсэн ч бид компьютерийн араас, энүүгээр ярих, дэмжих хангалтгүй байх шиг. Улсын ерөнхийлөгч, АН бүлэг байр сууриа илэрхийлсэн нь хангалтгүй нь тодорхой байна, бид өнөөдөр асуудал шийдэх өдөр төв талбай дээрээ цугларч дэмжсэн шиг дэмжээд өгвөл ямар вэ. Юу ч болсон байсан Х.Тэмүүжиний ард хэн байгаагаа харуулцгаая! 12.00 цагт төв талбайдаа цугларцгаая” хэмээн олон нийтэд хандсан юм. Цуглаанд очиж амжихгүй байгаа ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөд олон байлаа.
Энэ удаагийн цуглаан нь ямарваа нэгэн төсөв, өртөггүйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд оролцогчид “Х.Тэмүүжингийн ард би байгаа”, “Би шинэчлэлийг дэмжиж байна” гэх зэрэг уриа лоозонг өөрсдийн гараар бичиж барьцгаасан байв.
“Х.Тэмүүжингийн ард би байгаа”, “Би шинэчлэлийг дэмжиж байна” гэх зэрэг уриа лоозонг өөрсдийн гараар бичиж барьцгаасан байв.
Цуглааныг дэмжигчид “Х.Тэмүүжингийн өргөн барьсан "Хуулийн шинэтгэл"-ийг хийхээс аргагүй. Өлсөж үзээгүй хүн өлсгөлөнгийн зовлон ойлгохгүй гэдэг шиг үнэний төлөө яваад буруутсан хүн хуулийнхныг зөв замд нь оруулах ташуур (хуулийн шинэтгэл) зайлшгүй хэрэгтэйг ойлгох болно.
Мөрдөн байцаагч,прокурор нар хүний төлөө биш мөнгөний төлөө ажилладагийг хүн бүр мэддэг болсон. Зоосны нүх, хуулийн цоорхойгоор шагайгаад байгаа албан тушаалтнуудад хууль гэж байдгийг, хуулийн хүрээнд ажиллахгүй бол болохгүйг гэдгийг мэдрүүлэхийн тулд Хуулийн шинэтгэл зайлшгүй хэрэгтэй.
Х.Тэмүүжинг зуун хувь дэмжиж байна. Бид түүнд хайртай, дуртайдаа дэмжээд байгаа юм биш. Хийхийг хүсч байгаа шинэчлэлийн төлөө явж байгаа хүнээ дэмжилгүй яахав” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд цуглааны үеэр “Хуульгүй юм шиг амьдарч байсан газар хууль үйлчлээд эхлэхээр хууль зөрчиж амьдардаг хэсэг нь хамгийн ихээр эсэргүүцэж босдог" гэж Х.Тэмүүжингийн хэлсэнтэй санал нэг байгаагаа ярьж байлаа.