Хууль зүйн сайдыг огцруулна гэдэгт найдаж байна
Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.05.01

Хууль зүйн сайдыг огцруулна гэдэгт найдаж байна

Төрийн ордны баруун хаалганы ойролцоо "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэсэг залуусын хамт түр зуурын жагсаал хийлээ.

Тэрээр Х.Тэмүүжинг огцруулах асуудалтай холбогдуулан ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэв. "Хууль зүйн сайд хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр галзуу хүн шиг юм ярьж байна. Би өмнө нь түүнтэй энэ талаар мэтгэлзэхээр таван удаа хүсэлт тавьсан. Гэтэл ганц хүнтэй мэтгэлзэхгүй, завгүй гээд хойшлуулсаар ирсэн.

Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэртэй холбоотой асуудалд МИАТ-ын экс удирдлагуудыг гэм буруутай мэтээр тайлбар өгсөн. Шүүхээр гэм буруутай нь тогтоодоогүй байхад салбарын сайд ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Үүнээс харахад энэ хүн Хууль зүйн сайдад тохирохгүй гэдэг нь харагдаж байна" хэмээн Х.Бат-Ялалт ярьсан юм.

Хууль зүйн сайдыг огцруулна гэдэгт найдаж байна. Ардчилсан нам хэрвээ авч үлдэх юм бол хууль эрх зүйн салбар шүүхийн шинэчлэлийг хойш нь чангааж байна гэж үзэх болно гэдгээ ч тэрээр хэлэв.