"Эх орон-36" хөтөлбөр нийслэлийн таван дүүрэгт хэрэгжинэ
"Эх орон-36" хөтөлбөр нийслэлийн таван дүүрэгт хэрэгжинэ
2014.04.30

"Эх орон-36" хөтөлбөр нийслэлийн таван дүүрэгт хэрэгжинэ

Хүүхдүүдийг амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон- 36” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Уг хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ нар санаачилсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь 36 цагийн хөтөлбөрт багтаан -хүүхдэд амьдралд хэрэгцээ шаардлагатай зүйлийг нь зааж сурган, хүүхдийн ур чадварыг нэмэгдүүлж болдог гэдгийг харуулах зорилготой юм.

Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрт багтсан хичээлүүдийг 36 цагийн дотор заах бөгөөд үүний үр дүнд бүтээн байгуулалт, эдийн засаг гээд нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хөтөлбөр «санаачлагчид онцолж байна.

Энэхүү хөтөлбөр нь Сонгинохайрхан, Баянгол дүүргийн зургаан сургууль дээр хэрэгжиж байна. Төсөл хөтөлбөр цаашид үргэлжлэн нийслэлийн таван дүүргийн 5000 гаруй хүүхдийг хамруулах аж.