Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.04.07

Үндэсний сургагч багш нарыг сургах ажлаас эхэлж байгаа

2012 оноос  хойш “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь орон нутагт хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэх  юм. Тэгвэл энэ жилийн хөтөлбөрийг ОУ-ын Найрамдал зусланд энэ сарын 2-оос 4-ны  хооронд амжилттай зохион байгууллаа.

Эх орон-36 хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж эхний ээлжинд 5 аймагт хэрэгжүүлэхээр болсон. Энэ удаагийн сургалтад аймаг, дүүргийн ЕБС-ийн Нийгмийн ажилтан, сургуулийн эмч, биен тамирын багш, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн албан хаагчдаас бүрдсэн 250 гаруй төлөөлөл оролцсон юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:  “Энэ жил энэхүү хөтөлбөр 2 дахь жилдээ явагдаж байна. Үндэсний сургагч багш нарыг сургах ажлаас эхэлж байгаа. 250 гаруй багш нар тухайн орон нутагтаа очоод энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.”

Тус хөтөлбөрийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэснээр Эх орон-36  хөтөлбөрт 8 мянга явуулын сургалтаар, 4 мянга гаруй иргэнийг, 12 мянга орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөжээ.

Эх орон-36 хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөр хэрэгжээд хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байна.