УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.29
Д.Батцогт гишүүн АН-д орох тухай мэдээллийг няцаав
УИХ-ын гишүүн Д.Батцогт "Шударга ёс" эвслийн бүлгээсээ гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл түүнийг АН-д элсэх хүсэлт гаргасан тухай мэдээлэл өчигдөр түгэв. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
Та АН-д элсэнэ гэх юм. Үнэн юм уу?
Худлаа. Цуурч байгаа юм. Би МҮАН-ын гишүүн шүү дээ.
Одоо "Шударга ёс" эвслийн бүлэгт суухгүй байгаа юу?
Суухгүй байгаа. Тэрээр аль ч бүлэгт хамаарахаа байсан тул өчигдөр Төрийн ордон ороогүй гэнэ