Клубын шинэ Ерөнхийлөгч томилогдлоо
2014.04.25
Клубын шинэ Ерөнхийлөгч томилогдлоо
2014 оны 04-р сарын 23-ийн өдөр "CEO club"-ийн ээлжит уулзалт болж, клубийн дотоод зохион байгуулалтын асуудлаар хуралдлаа.
Клубийн Ерөнхийлөгч С. Амарсайхан өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж ирсэн ажлын тайлангаа тавьж, клубийн цаашдын хөгжлийн талаарх хараа, зорилтуудаас хуваалцав.
Ингээд С. Амарсайхан захирлын клубийнхээ гишүүдэд санал болгож байсанчлан гишүүдийн санал хураалтаар Ц. Түмэнцогт захирал клубийн шинэ ерөнхийлөгч болж энэ өдрөөс ажилдаа орлоо. Мөн Дэд Ерөнхийлөгчийн ажлыг Б. Батсайхан захирал Ө. Амартүвшин захиралд хүлээлгэн өгөв.