Эрчимжүүлэх нэртэй ч, эмзэг байгаа эдийн засгаа сайжруулах арга
Эрчимжүүлэх нэртэй ч, эмзэг байгаа эдийн засгаа сайжруулах арга
2014.04.24

Эрчимжүүлэх нэртэй ч, эмзэг байгаа эдийн засгаа сайжруулах арга

Засгийн газрын өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар гишүүдийн санал ийм байна

Д.ЗОРИГТ: ДОТООДЫН БАНКУУДАД НАЙДАЖ ХУВИЙН ХЭВШИЛД ЧӨДӨР ТУШАА БОЛСОН.

-УИХ-аас гаргах гэж буй энэхүү шийдвэрийн гол агуулга хөрөнгө оруулалт, мөнгөний болон зээлийн урсацын крантуудыг нээхэд чиглэсэн. Тиймээс богино хугацааны дорвитой өөрчлөлтийг хариуцах эзэнтэй нь зааж өгсөн байх ёстой гэж бодож байна. Мөн богино хугацаанд үр дүнг гаргах ёстой.

Цариг гэдэг булууны ясыг олон нохойд хаясан юм шиг маргалдаад зургаан жил боллоо.

Уул уурхайн хөрөнгө оруулалтынхааурсгалыг бид хаасан. Олон хууль баталж, мөнгөний, хайгуулын, аялал жуучлалын урсгалаа мөн хаасан. Дотоодын банкуудад найдаж, хувийн хэвшилд чөдөр тушаа болсон. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн урсгалыг хаасан байгаа шүү.

 Г.БАТХҮҮ: ЭРГЭЭД АШИГ ӨГДӨГ ТИЙМ Л ЗҮЙЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ.

Улс орны эдийн засаг хүндэрчихсэн байгаа бол үүнээс яаж гарах вэ гэдгийг ярилцах цаг болсон. Эдийн засгийн хүндрэл дээр улс төр хийх хэрэггүй Засгийн газар нь эдийн засаг хүндрээгүй гэсэн мэдэгдлийг хийж байхад сөрөг хүчин хүндэрсэн хэмээн үзэж байгаа энэхүү хоёр байр суурийг нэгтгэх хэрэгтэй байна. Үнэн бодитой болгож байж, цаашид юу хийхээ ярих ёстой. Үүний төлөө УИХ-д сууж байгаа бүх гишүүн үүрэг хүлээх ёстой.

Ингэх гэж л УИХ- д сонгогдсон шүү дээ. Бидэнд сайн, муу гэж муур хулгана болж тоглох цаг алга. Төмөр зам бол уул уурхайн хөгжилтэй салшгүй холбоотой. 2006-2012 он хүртэл төмөр замын цариг ярьсаар байгаад ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Үүний муу үр дагаврыг одоо амсч байна. Уг нь төмөр замын ерөнхий төлөвлөгөө, бодлого гараад УИХ баталчихсан.

Хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд байвал бид тогтоолын төслийг хэлэлцэх хэрэггүй.

Цариг гэдэг булууны ясыг олон нохойд хаясан юм шиг маргалдаад зургаан жил боллоо. Царигийн асуудлыг улстөрчид УИХ дээр ярьж, шийддэг асуудал биш. Тэр бол тухайн оронд хамгийн ашигтай, техникийн боломжтой, бусад дэд бүтэцтэй бага зардлаар холбогдох нөхцлийг инженер болон  эдийн засагчид тогтоох   ёстой юм. Төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудал дээр УИХ болон Засгийн газар анхаарахгүй байна. Хувьчилъя хэмээн оруулж ирсэн

Хөтөлийн цемент шохойн  үйлдвэр болон МИАТ-ийг өнөөдөр үнэгүйдүүлэх  бодлого явагдаж байгаа хэрэг. Ингэснээр дампууруулж, зах зээлийг нь авахыг санаархаж байна. Энэ оруулж ирсэн тогтоол дээр авах зүйл ч байна, хаях ч зүйл байна. Иймд ажлын хэсэг байгуулан нэгдсэн байр суурьт хүрье. Хэдийгээр нийгэмд шийдэх ёстой олон асуудал байгаа ч ажлын байрыг нэмэгдүүлсэн, эргээд ашиг өгдөг тийм л зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал шүү дээ.

Д.СУМЪЯАБАЗАР: ЭРХ БАРИГЧИД ХЭТЭРХИЙ БИЕЭ ТООСОН БАЙДЛААР АСУУДАЛД ХАНДААД БАЙНА

Богино хугацааны дорвитой өөрчлөлтийг хариуцах эзэнтэй нь зааж өгсөн байх ёстой гэж бодож байна.

-Бид санал яриад л байх юм. Гэтэл санал тусгагдахгүй агаарт замхраад байна. Жилийн өмнө ам.долларын ханшны байдлыг хэлсэн юм. Мөн үүсэх нөхцөл байдлыг ч анхааруулахад тоохгүй байсан. ‘Танар битгий улстөржөөд бай” хэмээн сонин зүйл өмнөөс ярьдаг. Уг нь өөрсдийнх нь ажилд тустай зүйл хэлж байсан юм. Үүнд анхаарчихвал Монгол Улсын эрх ашигт нийцэж, эдийн засагт томоохон ололтууд болно гэх үүднээс л хэлсэн юм.

Харамсалтай нь эрх баригчид хэтэрхий биеэ тоосон байдлаар асуудалд хандаад байна. Үүний үр дүнг л одоо амсаад сууж байна шүү дээ. Нэг нэгнийхээ үгийг авч явах хэрэгтэй. Хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд байвал бид тогтоолын төслийг хэлэлцэх хэрэггүй. Шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авах хэрэгтэй байна. эдийн засаг хүндэрсэн гэдэг нь үнэн шүү дээ. Олон аж ахуйн нэгж дампуурч, хаалгаа барьж байна. энэ бол хэн нэгнийг муухай харагдуулах гэсэн санаа биш