Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар ажиллана
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг, мөн Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.
Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, тус тус ажиллахаар боллоо