"Монгол ур чадвар-2014" тэмцээний шүүлт чангарч, оролцогчдын чадвар сайжирчээ
"Монгол ур чадвар-2014" тэмцээний шүүлт чангарч, оролцогчдын чадвар сайжирчээ
2014.04.22

"Монгол ур чадвар-2014" тэмцээний шүүлт чангарч, оролцогчдын чадвар сайжирчээ

Манай улсын хувьд их бүтээн байгуулалтын салбарт голлох ажлыг нугалж буй мэргэжилтэй ажилчдын олонх нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгс­сөн байдаг. Олон нийтийн зүгээс “цагаан захтан”-уудыг бод­вол тэднийг жинхэнэ баялаг бүтээгчид хэмээн нэрийдэх нь ч бий.  Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа барилга, зам, тээвэр, уул уурхайн салбарт ажил­лах хүмүүсийн ихэнх нь мэргэжилтэй ажилчид бай­даг.

Эдгээр салбарт нэн шаард­­лагатай боловсон хүч­нийг бэлтгэдэг МСҮТ-ийн оюут­нуудыг төр засгаас дэм­­жиж, олон ажил хийж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд Хө­дөлмөрийн яамнаас Мон­голын барилгачдын хол­боотой хамтран МСҮТ-д су­­ралцагчдын дунд “Мон­гол ур чадвар-2013” мэр­гэж­лийн ур чадварын улсын урал­дааныг анх удаа зохион байгуулсан.

Тэгвэл тус яам­наас энэ жил хоёр дахь удаагаа “Монгол ур чадвар-2014” тэмцээнийг зохион бай­гуулж байна. Тэмцээний эхний шат өчигдөр Поли­техникийн коллежийн өм­нөх талбайд боллоо.

Тэмцээнийг анх зохион байгуулж байсныг бодоход энэ жил хүрээгээ тэлж, нэгдүгээр шатанд барилгын өрлөг, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, то­гооч, токарь зэрэг до­лоон мэргэжлээр нийт 78 сур­гуулийн 30 гаруй сургалтын байгууллага оролцож байна.

Зохион байгуулагчдын зү­гээс энэхүү тэмцээн нь МСҮТ-д суралцагчдын чадав­хийг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, баг­шийн ур чадварыг хөг­жүү­лэх, улмаар монгол хү­ний ур чадварыг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүр­гэх гээд олон талын ач хол­богдолтой гэж үзэж бай­гаа аж.

“Монгол ур чадвар-2014” мэргэжлийн улсын уралдаан нь хоёр үе шаттайгаар зо­хион бай­гуулагдах юм. Тэм­­­цээ­ний эхний шат өчигдөр эхэлсэн бол хоёр дахь шатны шалгаруулалт ирэх тавдугаар сард зохион байгуу­лагдана. Тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн багуу­дыг 2015 онд Бразил улсад зохион бай­гуулагдах дэлхийн ур чадварын тэм­цээнд эх орноо төлөөлөн орол­цох эрхээр шагнах юм.

Уралдааны эхний ша­танд 41 мэргэжлийн сургуу­лийн 90 гаруй хүүхэд орол­цож байна.

Ингэснээр мон­гол хүн дэлхийн томоохон компа­ниудад урил­гаар өндөр ца­лин­тай, ажиллах үүд хаалга нээгдэнэ гэж сал­барын яам­ныхан хэлж байна.

Я.Санжмятав: Бид дэлхийн ур чадварын тэмцээнд нэлээд ач холбогдол өгч байгаа

Энэ талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас дараах зүйлийг тодрууллаа.

-“Монгол ур чадвар-2014” тэмцээнд хэдэн сур­гуулийн хэчнээн залуус орол­цож байна?

-Уралдааны эхний ша­танд 41 мэргэжлийн сургуу­лийн 90 гаруй хүүхэд орол­цож байна.

-Энэхүү тэмцээнийг МСҮТ-д суралцагчдын дунд зохион байгуулснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

-Манай МСҮТ болон По­литехникийн коллежийг төг­ссөн хүүхдүүд чадварлаг мэргэжилтэн, ажилтан бо­лох шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Тиймээс бид тэдний ур чадварыг сайжруулахад илүү анхааран ажиллаж байна. Тухайлбал мэргэжлийн сургуульд сурч байгаа хүүхдүүд 30 хувь нь онол, үлдсэн 70 нь дадлага гэсэн сургалтын системээр суралцаж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн суралцагсдын ур чадварыг нь түгээн дэлгэрүүлэх, туршлага со­лил­­­цуулах үүднээс энэхүү тэм­цээнийг зохион байгуулж эхэлсэн.

-Хоёр дахь шатны шал­гаруулалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулна. Өн­гөрсөн оныхтой адил Чин­гисийн талбайд зохиох уу?

-Тийм. Энэ бол ан­хан шатны тэмцээн. Өөрөөр хэлбэл бид анхан шат­ныхаа тэмцээнээр тухайн сур­гуулиас нь шилдэг гэсэн хүүх­дүүдийг шигшиж авах юм.

Дараа нь буюу ирэх тавдугаар сарын сүүлийн 10 хоногт багтаж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн компаниудтай хамтран тэм­цээнээ зохион байгуулна. Нө­гөө талаараа хувийн хэвш­лийн компаниудыг чадварлаг мэргэжилтнээ олж авахад тусалж байгаа юм.

-Хоёр дахь удаагаа зохион бай­гуулж байгаа болохоор нэлээд турш­лага суу­сан нь харагдаж байна?-Тэгэлгүй яах вэ. Өнгөр­сөн онд анх удаа зохион байгуулж байснаа бодоход оролцогчдын ур чадвар нэ­мэгдсэн.

Шүүгчдийн харах өн­цөг, шүүх арга барил хийгээд санал бодол хүртэл сайжирсан нь ажиг­лагдлаа.

-Тэмцээний ялагчид дэл­хийн ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болно. Өндөр шалгуур тавих уу?

-Бразил улсад ирэх онд дэлхийн ур чадварын тэм­цээн болно. Бид Дэлхийн аваргын тэмцээнд тамирчдыг хэрхэн сонгож, шигшиж авдаг билээ яг л түүн шиг ялагчаа шалгаруулна. Манай залуусын ур чадвар дэлхийн бусад орноос нэг их хоцроод байхгүй ээ. Мэдээж найдлага тавилгүй яах вэ.

-Хэн ч тэмцээнд хо­жигдоно гэж оролцдоггүй. Дэлхийн ур чадварын тэм­цээнд орол­цох нь ма­найханд олон ач холбог­долтой нь ойлгомж­той. Салбарын сай­дын хувьд яг юу хүлээж байна вэ?
Тэмцээний гол зорилго нь барилгын салбар, тэр дундаа гол чухал мэргэжил болох өрлөг, засал чимэглэл зэргээр сурч байгаа хүүхдүүдийн ур чадварын түвшин ямар хэмжээнд байгааг то­дорхой­лох юм.

-Мэдээж олон ач холбог­долтой. Хамгийн эхэнд Бра­зилын тэр том тэмцээнээс аль улсын мэргэжилтэй ажил­­­чид мэргэжлийн өндөр түв­­шинд, ур чадвартай бай­на вэ гэдгийг харах бо­ломжтой. Нөгөөтэйгүүр улс орноо сурталчлах бо­лол­­цоо­той юм.

Дээр нь томоохон тэм­цээнд ороод нэлээд дээгүүр шагналт байр, ме­даль ав­сан тохиолдолд дэл­хийн то­моохон компаниуд их цалинтай ажил са­­нал болгодог. Тиймээс энэ тэмцээнд бид их ач хол­богдол өгч байгаа.

Дараа нь бид Монголын барилгачдын холбооны ерөн­хийлөгч М.Батбаатартай уулзсан юм.

Тэрбээр “Манай холбоо Хөдөлмөрийн яам­тай хамтран “Монгол ур чадвар-2014” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион бай­гуулж байна. Тэмцээний гол зорилго нь барилгын салбар, тэр дундаа гол чухал мэргэжил болох өрлөг, засал чимэглэл зэргээр сурч байгаа хүүхдүүдийн ур чадварын түвшин ямар хэмжээнд байгааг то­дорхой­лох юм. Мөн энэ мэр­гэж­лээрээ бахархах ба­хархлыг оюу­тан залууст бий болгох зорилготой.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс ажиглагчаар оролцсон. Ажиглагчаар оролцож бай­хад манай монголчуудын ур чадвар дэлхийн бусад орнуудаас дутахгүй гэдэг нь харагдаж байсан.

Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй МСҮТ байдаг. Тэдний 40 орчимд нь барилгын мэргэжил заа­даг.  Харин сүүлийн таван жилийн хугацаанд тэдний ихэнх үйлдвэрлэлийн бааз, сургалтын тоног тө­хөө­рөм­жийг иж бүрэн өөрчил­сөн. Дээд зэргийн шинэчлэлт хийсэн учраас одоогийн хүүх­дүүдийн ур чадвар дэлхийн улс орнуудад ч гологдохгүй гэж хэлэх байна” гэв.

Хэдийгээр улсын хэм­жээнд 70 гаруй МСҮТ үйл ажиллагаагаа явуулдаг ч өнөөдөр барилгын салбарт 60 мянга орчим мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Түү­нээс гадна МСҮТ-д сурсан хүүхдүүд богино хугацаанд мэргэжилтэй болж, ажлын байртай болдгоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, барилгын чиглэлээр сурч байгаа оюутнууд төгсөөд 100 хувь ажилтай болдог тухай албаныхан хэлж байна.

Ийнхүү дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох, өрсөлдөх эр­хийн төлөө Монгол улсын өнцөг булан бүрт үйл ажил­лагаагаа явуулдаг МСҮТ-ийн оюутан, залуус ур чадвар, авьяас билгээрээ өрсөлдөж эхэллээ.