Төрийн өмчийг хувьчлуулахгүй
2014.04.21
Төрийн өмчийг хувьчлуулахгүй
Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл боловсруулснаа УИХ дахь намын бүлгийнхэнд танилцуулжээ. Тогтоолын төслийг УИХ-аар даруйхан хэлэлцэн шийдэж өгөхийг гүйцэтгэх засаглалынхан шавдуулж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд баялаг бүтээгчдийг татварын бодлогоор дэмжих, уул уурхай, эрчим хүч, төмөр замын салбарт хийх дэд бүтцийн салбарын асуудлуудыг концессийн гэрээгээр хийх зэрэг шийдэл гаргасныг УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн дэмжиж буйгаа илэрхийлэв.
Мөн хувьчлах шаардлагатай төрийн өмчийн компаниудын жагсаалт гаргахаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн дэмжихгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “1996-2000 онд АН-ынхан төрийн эрх барьж байх үедээ төрийн өмчийн компаниудыг хэрхэн хувааж авсныг бид мэднэ. Тэгвэл энэ удаа тийм байдлыг давтуулахгүй” гэв.