2025.06.20

П.Сайнзориг: Цаашдаа стандартыг дагаж мөрдөх гэж биш, стандартыг хангаж ажиллах нь чухал

УИХ-ын чуулганы /2025.06.20/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Энэ хуулийг бол хэлэлцээд явах нь зүйтэй байх. Тэгээд ажлын хэсэг гаргаад тал талаас нь сайтар хэлэлцээд явах нь зөв байх. Өмнөх хууль уг нь үзэл санааны хувьд одоо хүчин төгөлдөр хууль гэсэн үг шүү дээ. Үзэл санааны хувьд зөв байгаа хэрэгжүүлэх тал дээр жоохон асуудлууд байна уу даа гэжбодогдох юм. Стандартыг дагаж мөрдүүлнэ гэдэг дээр О.Цогтгэрэл гишүүн болон байнгын хороо дээр Х.Ганхуяг гишүүн хэлж байсантай санал нэг байгаа. Жоохон болгоомжтой байхгүй бол автоматаар 6700 орчим журам дахиад автоматаар орж ирэх гэж байна гэсэн үг.

Дагаж мөрдөх гэхээсээ илүүтэй стандартыг хангуулж ажиллах гэдэг ойлголт байгаад байгаа юм. Хангуулж ажиллах тэр хангаж байгаа цэгээс дахиад илүү нөхцөлийг ч хэрэглэгчдэд санал болгож болох юм. Цаашдаа стандартыг дагаж мөрдөх гэж биш, стандартыг хангаж үүнээс илүү нөхцөлүүдийг хэрэглэгч болон олон нийтэд санал болгох гэдэг л агуулгаар явбал зөв юм шиг санагдаж байгаа юм.