О.Баасанхүү: MRI аппаратыг Герман, Голланд, Америк гэсэн брэндийн гурван үйлдвэрт үйлдвэрлэдэг.
“Тод зочин” ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.
- Яагаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах болов. Энэ төслийг жил гаруй хугацаанд бэлдсэн гэсэн?
Ерөнхийдөө төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг БХЯ-тай нийлүүлсэн. Миний үзэж байгаагаар цэрийн байгууллагыг цэргийн байгууллагатай нийлүүлж болно. Гэхдээ төрийн албан хаагчийн ашиглана гэж хэлсэн 40 тэрбумаар боссон эмнэлгийн байрыг хууль зүйн яамны оффис болгоно. Дээр нь прокурорын байгууллага болон хүчний байгууллагыг оруулна гэсэн энэ байдлыг эсэргүүцэж улс төрийн тодорхой хэмжээний акц, хөдөлгөөн зохион байгуулаад эцэст нь өргөн барья гэж нэг сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан.
Шалтгаан нь дэлхий дээр MRI аппаратыг үйлдвэрлэдэг Герман, Голланд, Америк гэсэн брэндийн гурван үйлдвэр байдаг. Гэтэл энэ нь Америкаас орж ирсэн 3.2 тэрбум төгрөг, одоогийн ханшаар 5.8 тэрбум төгрөгийн өртөгтэй MRI аппаратыг хууль зүйн сайдын хариуцлагагүй байдлаас болж эвдэрсэн. Үүнийг засварлахын аргагүй болсон. Тэгэхээр үүнийг Монголын ард түмэнд учруулсан онц ноцтой хэмжээний хохирол. Өргөн барих асуудлаа ерөнхийдөө бэлтгээд өнгөрсөн долоо хоногийн 1 дэхь өдөр өргөн барьсан.
- Хууль зүйн байнгын хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо. Энэ дунд тодруулах асуудлууд олон байна гэдэг зүйлийг зарим гишүүд ярьж байсан. Өнөөдөр МRI гэдэг аппаратыг аваад үзвэл нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гарсан байсан. Зөвхөн тээвэрлэхийн тулд нэг тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн. Хууль зүйн сайдын хэлж байгаа тайлбараар бол MRI аппарат эвдрээгүй. Ажиллагааг нь зогсоосон гэдэг тайлбарыг хийж байгаа шүү дээ.
Бүх юм бичгэн дээр үг нотлох баримт дээр л суурилах ёстой. Улаан цайм нэг тал нь хар, нэг тал нь цагаан гэж ярьж болохгүй. Саарал юм би яриагүй
Яахав. Уг нь хэлэлцүүлэг дээр гаргаад хэлчихмээр байгаа юм. Эвдэрсэн үү, эвдрээгүй юу гэдгийг Х.Тэмүүжин сайд мэдэхгүй, би мэдэхгүй. Үүнийг мэргэжилтнүүд мэдэх ёстой. Надад лавлагааны бичгүүд байгаа. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага, прокурор, авилгалтай тэмцэх газраас MRI аппарат эвдэрсэнтэй холбогдуулан 150-ын 3-аар эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна гэсэн. Гэмт хэрэгт гэрчийг ямар тохиолдолд үүсгэдэг вэ гэвэл хохирол үүсгэсэн тохиолдолд гэмт хэрэг үүсгэдэг.
Хохирол байхгүй бол хэнд ч гэмт хэрэг үүсэхгүй. Тийм хууль хүчний байгууллага ч байдаггүй. Өнөөдөр би твиттер хуудсаараа цагдаагийн байгууллагын өгсөн хариу, прокурор, авилгалтай тэмцэх газраас өгсөн хариуг тавьчихаж болно. Тэд тухайн асуудлыг шалгаад энд ямар ч байсан онц ноцтой хэмжээний хохирол гарчихаж гэж үзээд гэм буруутай этгээд нь хэн байж болох вэ гэдгийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Жишээ нь, хүн байшингаа засуулъя гэж хэлсэн хэрнээ байшин, зураг зэрэг бүх эд хөрөнгөө тавьчхаад засвар хийгээрэй гээд хэлчихдэг. Нөгөө юм нь эвдэрчихвэл ядарсан засварчин хариуцлага үүрч болохгүй. Үүн шиг өнөөдөр тэр аппаратыг тодорхой хэмжээнд хамгаалалтад авч, хяналтаа тавьж, эсвэл хуулиараа зөөх ёстой бол зөөлгө, зөөх ёсгүй бол байлга гэдэг процессыг хийлгүйгээс эвдэрсэн.
Асар их хэмжээний хохирол гарсан. Ийм хохирлыг өнөөдөр би эвдлээгүй шүү дээ гэж байгаа бол зүгээр л үг. Бүх юм бичгэн дээр үг нотлох баримт дээр л суурилах ёстой. Улаан цайм нэг тал нь хар, нэг тал нь цагаан гэж ярьж болохгүй. Саарал юм би яриагүй. Би эвдэрсэн, хохирсон л гэж ярьсан. Цагдаа, авилгалтай тэмцэх газар, прокурорын зүгээс хэрэг үүсгээд шалгаж байна гэж би хэлж байгаа.