Ц.Даваасүрэн: Засгийн газрыг огцруулчихвал боломж гарах нь уу гэж хандах нь буруу
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.15

Ц.Даваасүрэн: Засгийн газрыг огцруулчихвал боломж гарах нь уу гэж хандах нь буруу

Засгийн газрын тухай хуулийн төслийн талаар бие даагч гишүүн Ц.Даваасүрэн ийм байр суурьтай байна.

Тэрбээр “Хэрэгжүүлэх хуулийн хугацаан дээр улс төр хийж, Засгийн газрыг хурдан унагах ёстой гэдэг байр сууринаас хандахгүй. Энэ өөрчлөлтийг төгс хийх нь чухал. Тиймээс Засгийн газрыг огцруулчихвал боломж гарах нь уу, дараагийн ээлжийнхэн хоолонд орно гэдгээр асуудалд хандаж болохгүй. УИХ-ын гишүүн сайд хийж болно гэсэн заалт Үндсэн хуульд бий. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхийн тулд зөвхөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хангалтгүй.

Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг цуцлах ёстой. Ялангуяа энэ заалтыг хасах ёстой. 2000 онд оруулсан өөрчлөлт нь хууль бус байсан учраас цуцлах амархан. Гэвч өөрчлөхгүй удаад буйн ард дээр дурдсан “Бидэнд боломж олдох нь уу” гэдэг ашиг сонирхол нуугдаад байна” гэлээ.

Улаанбаатар хот бохирдлоороо 20 гаруй сая хүн амтай Бээжингийн дараа орж байна.

Бие даагч гишүүдийн зөвлөл даваа гариг бүрт тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлдэг уламжлалтай.

Энэ ёсоор бие даагчид мэдээлэл хийсэн нь энэ. Энэ долоо хоногт Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Х.Болорчулуун гишүүн энэ талаар “Жилд нийслэлд 30 мянган иргэн шилжиж ирж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хотын агаар, хөрсний бохирдол гаардаг. Одоо Улаанбаатар хот бохирдлоороо 20 гаруй сая хүн амтай Бээжингийн дараа орж байна. Хотоо төлөвлөхгүй атлаа газар өмчлүүлэх хууль баталчихсан. Энэ бүхнийг уг хуулиар шийдэх ёстой” гэсэн юм.