Н.Тэгшбаяр: Монгол улс 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.04.09

Н.Тэгшбаяр: Монгол улс 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой

Дэлхийн улс орнуудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд өсч байна. Манай улсад ч ялгаагүй геологи, уул уурхай, анагаах ухаан, шинжилгээ судалгаа, аж үйлдвэр, хүнс хөдөө, аж ахуйн салбарт цөмийн технологи өргөн ашиглах болжээ. Тэр хэрээр ч цацрагтай орчинд ажиллагсдын тоо дөрөв дахин нэмэгдсэн гэх судалгаа бий. Тэгвэл Цөмийн энергийн газраас өдөрт хэдий хэмжээний цацрагийн тун авч буйгаа .мэдэх сүүлийн үеийн электрон дезометр хэмжих багаж, цацрагийн үүсгүүрийг ашиглагч байгууллагуудад өглөө. Энэ үеэр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас уран олборлох асуудлын талаар тодрууллаа.

-Уран олборлоно гэхээр иргэд цацраг идэвхт бодис тарна. Байгаль орчинд хор хөнөөлтэй гэж болгоомжилдог. Тэгэхээр цацраг идэвхт бодис байгаль орчинд тархахгүй гэх баталгаа бий юу?

-Уран  олборлохдоо цацрагийн аюулгүйн норм, стандарт, дүрэм журмаа сайн баримталж ажиллавал хүндрэл гарахгүй. Зэс, нүүрс олборлохтой зарчмын хувьд адил. Монгол ураны их нөөцтэй улсын нэг. Казахстан дэлхийд уран олборлолтоор тэргүүлдэг. Манай улсад тус улсын нөөцтэй дүйцэхүйц хэмжээний ураны нөөц бий. Хятад, ОХУ улс гэхэд уранаа газар доор баяжуулах аргаар олборлож эхэлсэн. Дэлхийд нийт 10 орон уран олборлодог. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш.

-Манай улс олборлосон уранаа шар нунтаг болгож экспортолно гэж байгаа. Үүнийг хийх технологи, боломж манай улсад байна уу?

-Цөмийн энергийн ажлыг нэг улс дангаараа хийдэг юм биш. Олон улсын атомын энергийн байгууллагын шугамаар мэргэжлийн эрдэмтэдтэй хамтарч хийдэг ажил. Тэгэхээр бүрэн боломж бий.

-Уран олборлох лиценз авсан компаниуд бий юу.  Хэзээнээс эхэлж уран экспортлох вэ?

Ашиглалтын лиценз авсны дараа үйлдвэр хэзээ байгуулах асуудал яригдана. Иймд 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой.

-Монгол Улсад ураны нөөц тогтоогдсон ордууд бий. Үүнд, хөрөнгө оруулсан компаниуд  ашиглалтын лиценз авахаар ярьж байгаа. Энэ лицензийг Цөмийн энергийн газар мэдээд өгдөг зүйл биш. Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж байж уран олборлох эсэх нь шийдэгдэнэ. Одоо ашиглалтын лиценз авсан компани нэг ч байхгүй. Бүгд хайгуулын лицензтэй. Ашиглалтын лиценз авсны дараа үйлдвэр хэзээ байгуулах асуудал яригдана. Иймд 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой.

-Сүүлийн үеийн электрон дезометртэй боллоо. Цацрагийн орчинд ажилласан хүмүүс хэдий хэмжээний тун авч байгааг хэрхэн шалгадаг байсан бэ?

-Цөмийн  энергийн газарт хандаж, ямар хэмжээний тун авч байгаагаа хэмжүүлдэг байлаа. Одоо цацрагтай орчинд ажиллаж байгаа хүмүүс тарааж өгсөн дезометрийг зүүгээд явбал хэдий хэмжээний тун авч буйгаа шууд мэднэ. Ухаалаг утас гэдэг шиг ийм дезометртэй болсноор цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд гарч буй маш том дэвшил юм.

-Энэ дезометрийг ямар, ямар байгууллагуудад тарааж өгсөн бэ. Нэг нь ямар үнэтэй вэ?

-Цацрагтай     орчинд ажилладаг бүх байгууллагад өгч байна. Тухайлбал, НОБЕГ- ын Аврах шуурхай алба, Тагнуулын   ерөнхи  газар, Байгаль орчны иргэний зөвлөл, Хавдар судлалын үндэсний төв, МУИС-ийн цөмийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Геологийн    хүрээлэн  зэрэг газарт өгсөн юм. Ингэснээр цацрагийн үүсгүүр болон багаж ашиглаж байгаа бүх байгууллагад зайлшгүй шаардлагатай   электрон дезометртэй болж байна. Нэг дезометр нь 450 орчим ам.долларын үнэтэй  Энэ багажийг  дэлхийн   улс орнууд өргөн ашигладаг.