Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар
Зорилго
Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.
Зорилт
- Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- Цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалттай холбогдсон хууль, эрх зүйн орчин болон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох
- Цөмийн дэвшилтэт технологийг холбогдох салбаруудад нэвтрүүлэх, хөгжүүлэх
- Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цөмийн аюулгүй байдлын соёлыг нэвтрүүлэх
- Цөмийн физик, цөмийн технологийн салбарт хүний нөөцийг бэлтгэх
- Гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх
Эрхэм зорилго
Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа болон цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчлэлээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулахад оршино.
Алсын хараа
Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор цөмийн энергийг ашиглах. цөмийн физикийн шинжлэх ухаан болон цөмийн технологийг холбогдох салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад оршино.
Үндсэн үйл ажиллагаа
- Цөмийн болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгах, зөрчлийг арилгуулах, өргөдлийг хянаж, аюулгүйн үнэлгээ хийх, холбогдох зөвшөөрөл олгох
- Мэргэжлийн шарлагын хяналт буюу цацрагтай харьцаж ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунг үнэлэх, хянах
- Хүн амын шарлагын хяналт буюу гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материалд байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хэмжилт, хяналт, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
- Цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт эрдэс баялгийг ашиглахад шаардлагатай цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын талаарх стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Үндсэн чиг үүрэг
- Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах
- Цөмийн технологи нэвтрүүлэх
- Цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
- Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах
- Мэргэжлийн хяналт тавих
2013 онд хийсэн ажил
Төрийн байгууллагуудаас анх удаа нийт Төрийн албан хаагчдадаа зориулж авлигын эсрэг байх уриалга гаргасан нь Цөмийн энергийн газар, Мөн Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан Авлигын эсрэг байгууллагаар дэд байрт шалгарсан юм.
ОУ-ын Атомын энергийн агентлаг Монгол Улсыг өндрөөр үнэлэв
Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагт гишүүн орноор элсэж, тус Агентлагийн Техникийн Хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиов.
Тухайн үеийн ийнхүү ОУАЭА-аас Монгол Улсыг өндөр үнэлсэн нь Монгол Улс өнгөрсөн 40жилийн хугацаанд шинжлэх ухааны оргил цөмийн технологид суурилсан техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, энхийн зорилгоор хэрэглэж байгаагийн илэрхийлэл юм.
Цөмийн энергийн комисс 50 жилийн түухэн ойгоо тэмдэглэв
2007, 2012 онуудад цацрагийн үүсгүүрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУАЭА-ийн шинжээчдийн баг Улаанбаатар хотноо ирж ажилласан.
Цөмийн технологийн салбар дахь гадаад хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Монгол Улс ОХУ, БНФУ-уудтай Засгийн газар хоорондын 4 хэлэлцээр, ОХУ, Япон, БНЭУ, БНХАУ, АНУ, БНФУ, БНЧУ, БНСУ-тай харилцан ойлголцлын 10 санамж бичиг байгуулж, Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж батлуулан, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд ОУАЭА-ийн шугамаар 120 гаруй зөвлөх мэргэжилтэн манай оронд ажиллаж, дотоодын 150 орчим мэргэжилтэн олон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
Олон улсын гэрээ, конвенцуудад нэгдэн орох ажлыг хэрэгжүүлж байна
Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцэд нэгдэн орсноос хойш зургаан томоохон конвенцэд нэгдэн орсон. Харин Цөмийн энергийн газар байгуулагдсанаас хойш өнөөгийн нөхцөлд уран олборлох явцад “Цөмийн аюулгүй байдлын тухай конвенци”, “Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй байдлын тухай нэгдсэн конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцид 2005 онд оруулсан “Нэмэлт” зэрэг конвенциудад нэгдэн орох шаардлагатай бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү конвенцид нэгдсэнээр Монгол Улс Олон улсын түвшинд цөмийн салбарт хариуцлагатай улс орон гэдгээ нотлох, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад ОУАЭА-ийн бусад гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах, Монгол Улсын цөмийн салбар хурдацтай хөгжихөд дэмжлэг болох юм.
Манай улс цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр 63 төсөл хэрэгжүүлэв
20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан.
Монгол Улс ОУАЭА- ийн Техникийн Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 40 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, үйлдвэр, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хамгаалал, аюулгүй байдлын салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр томоохон 63 төсөл амжилттай хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн онд гэхэд ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улс нийт 8 үндэсний төсөл хэрэгжүүллээ. Үүнээс хүнс, хөдөө аж ахуйн салбарт 49 хувь, цөмийн энергийн салбарт 33 хувь, уул, уурхайн салбарт 11 хувь, эрүүл мэндийн салбарт 7 хувь тус тус ногдож байна.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй албаны хүмүүс ОУАЭА-ийн урилгаар өнгөрсөн оны 9 дүгээр сард Бүгд Австри Улсын Вена хотод болсон ОУАЭА-ын 57 дугаар чуулганд оролцов. Тус хурлын үеэр ОУАЭА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад хэрэгжүүлэх буй төслүүдийн хэрэгжилт 92 хувьтай байгааг сайшаан тэмдэглэсэн байна.
Цөмийн зэвсгээс ангид байх талаарх бодлогыг хэрэгжүүлж байна
20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан. Улмаар 2012 оны9 дүгээр сард цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн хүндэтгэж “Хамтарсан тунхаглал” гаргаж түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Дэлхий дахинаа итгэлцэл тогтвортой байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр болон олон улсын тавцан дахь манай орны нэр хүндийг өргөхийн зэрэгцээ тусгаар тогтнол аюулгүй байдлаа хүйтэн зэвсгээр бус дипломат аргаар хамгаалах бодлогыг улам бэхжүүлж байна
2007, 2012 онуудад цацрагийн үүсгүүрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУАЭА-ийн шинжээчдийн баг Улаанбаатар хотноо ирж ажилласан. Шинжээчдийн багийн дүгнэлтээр Монгол Улсын цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт нь олон улсын түвшид байгааг нотолсон.
Олон улсын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом”, Франц улсын “Арева групп" хоорондын хамтарсан компани болох "Арева Майнс” компани байгуулах хувьцаа эзэмшигчдийн гэрээнд “Арева Монгол”, Японы “Мицүбиши корпораци тус тус гарын үсэг зурсан.
Стратегийн түншлэлийн энэхүү гэрээ нь дэлхийн банк санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарыг эерэгээр харах нөхцөлийг бий болголоо,
Магадлан итгэмжлэгдсэн лабораторитой болов
Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй "Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2 толгойт SРЕСТ/СТ цөмийн оношилгооны аппаратыг ОУАЭА болон МУ-ын Засгийн газрын санхүүжилтээр авч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хүлээлгэн өгсөн.
Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори нь Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын тушаалаар сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага олон улсын MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангаж итгэмжлэгдлээ.
Цөмийн оношилгооны аппаратыг эх орондоо нэвтрүүлэв.
Монгол улсад эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломтой боллоо. Өөрөөр хэлбэл Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй "Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2 толгойт SРЕСТ/СТ цөмийн оношилгооны аппаратыг ОУАЭА болон МУ-ын Засгийн газрын санхүүжилтээр авч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хүлээлгэн өгсөн. Энэхүү аппаратыг авснаар орчин үеийн түвшинд эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагааг хянах, эд эрхтэний үйл ажиллагаанд өөрчлөлт орохоос өмнө оношлох чадамж нэмэгдэх төдийгүй Монгол улсын Цөмийн оношилгооны түвшин нэг шатаар ахив.
Малын гаралтай хүнсний түүхий эдэд тавих хяналтыг сайжрууллаа
“Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн (Мах, сүү)-д цацраг идэвхт элемент тодорхойлох гамма спектрометрийн арга” стандарт аргыг “Малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хэмжээг тодорхойлох гамма спектрометрийн арга” болгон шинэчлэн батлуулсан.
Энэ үйл ажиллагаа нь Цөмийн технологи нэвтрүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох, малын шүлхий, бруцелез, ям, сүрьеэ зэрэг өвчний тархалтыг судлах, эмчлэх, зарим өвчнийг оношлох, бэлдмэл үйлдвэрлэх зэрэгт тодорхой үр дүнд хүрлээ.
Цацрагийн аюулгүй байдлын шинжилгээг тогтмол хийж байна
Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу эх орны болон импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны усанд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гарган, цацрагийн хяналт тавин ажиллаж байна.
Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор, цацрагийн үүсгүүрийн ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр давхардсан тоогоор нийт 299 байгууллага, 345 салбар, нэгжид хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтаар нийт 290 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 38 албан шаардлага, 12 акт үйлдсэн байна. Холбогдох хууль, дүрэм, стандартын шаардлагыг ноцтой зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэдэд нийт 14.479.600 төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулж, цацрагийн аюулгүйн шаардлага хангаагүй нийт 6 байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, цацрагийн аюулгүй байдал хангуулах арга хэмжээ авсан.
Өмнөх онуудтай харьцуулахад зөрчлийн тоо буурч, цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёл дээшилсэн.