М.Энхболд: Өнгөрсөн хугацаанд манай намын УИХ-ын гишүүд 21 аймаг, 200 гаран сумдаар явж ажиллалаа
“Монгол Ардын намын дарга Сэтгүүлчид” talk show нэвтрүүлгийн зочноор МАН-ын дарга М.Энхболд болон нэр бүхий сэтгүүчид оролцлоо.
Та бол УИХ-ын дэд дарга. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулган эхлэх гэж байна. Энэ удаагийн хаврын чуулган МУ-ын нийгэм, эдийн засгийн байдлыг нэн тэргүүнд тавьж хэлэлцэнэ гэсэн дарааллыг төрийн байгуулалтын байнгын хороо баталлаа. Энэ тал дээр хаврын чуулганыг яаж харж байна?
Өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа олон сэтгүүлчид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. 4-р сарын 1-нд УИХ-ын хаврын чуулган эхлэх хуулийн заалттай. 4-р сарын 5-нд эхлэх ёстой ч амралтын өдөр учраас 7-нд эхэлнэ. Иргэд, олон түмэн 7-нд эхлэх чуулганы үйл ажиллагааг нэлээд хүлээж байх шиг байна.
Чуулган эхэлснээр эдийн засаг, бизнесийн орчинд нааштай, ахиц дэвшилтэй өөрчлөлт гарч, саад бэрхшээлүүд арилж, амьдралд нааштай ганц нэг ахицтай өөрчлөлт гарч, хүндэрч байгаа зүйлүүд зогсох болов уу гэсэн хүмүүсийн хүлээлт их байгаа байх. Би чуулганы завсарлагааны үеэр 7 аймаг, өөрийн тойргийн 12,13 сумаар явж иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож явсан.
Өнгөрсөн хугацаанд манай намын УИХ-ын гишүүд 21 аймаг, 200 гаран сумдаар явж ажиллаж иргэдийн санаа бодлыг сонссон. Сонсох явцад иргэд эдийн засгийн холбогдолтой гол асуудлуудыг хөндөж байсан. Мөн хууль, эрх зүй болон хууль хэрэгжүүлж байгаа талаар, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдсон орон нутгийн засаг засаг захиргааны байгууллагуудтай холбоотой санал, хүсэлтүүдийг ихээхэн тавьж байлаа.
Орон нутаг ажиллаж байгаа төр засгийн удирдлагууд иргэдтэйгээ уулзахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уулзсан, ёсчилсон байдалтай явж байгаад иргэд санал хүсэлтээ хэлж, нүүр тулан уулзахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ чуулганы хувьд Монголд байнгын үйл ажиллагаатай парламент бий болсноос хойш 20 жилийн хугацаанд анх удаа дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй завсарласан.
Хэлэлцэх асуудал нь тодорхой биш учраас энэ сарын 7-оос эхлээд УИХ-ын тамгын газар хуулиудыг хэлэлцэх, бэлтгэл хангуулах талд нэлээд хүндрэлтэй байгаа ийм чуулган эхлэх гэж байна. Саяхан төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж ямар ямар асуудал хэлэлцэхээ шийддэг ёстой. Хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй явдал нь УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
УИХ гишүүдийнхээ, УИХ-д байгаа бүлгүүдийнхээ санал бодлыг бүрэн дүүрэн сонсч чадаагүйгээс, нөгөө талаар намрын ээлжит чуулган өөрийнхөө товлосон хугацаанд хүрч хуралдаж чадаагүй. 2 сарын 10-нд завсарлах ёстой чуулган 1-р сарын 29-нд завсарласантай холбоотой гэж үзэж байна.
Иймд төлөвлөгөөгөө, хийх ажлаа баталж чадаагүй, ажлаа төлөвлөснөөрөө хийж чадаагүй их хурал. Мэдээж эдийн засгийн байдал хүндэрсэн энэ хямралт байдлаас гарах төлөвлөг хэлэлцэх асуудал хамгийн түрүүнд яригдах ёстой. Гэхдээ өмнөх чуулгануудаас үлдээсэн (санал хураалт нь дутуу байгаа гэх мэт) асуудлууд бий.
Мэдээжийн хэрэг улс оронд амаргүй нөхцөл байдал үүссэн байгаа учраас энд улс төрийн аль аль хүчнүүд анхаарал тавьж өөрсдийн үзэл бодлыг хэлж, энэ байдлаас хохирол багатай, эдийн засгийн өсөлтийн бууралтыг зогсоохын төлөө хамтарч, санал бодлоо хуваалцаж тодорхой шийдвэрүүдийг УИХ гаргах ёстой.