Эдийн засгийн хүндрэл иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байна
"Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2014.04.02

Эдийн засгийн хүндрэл иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байна

УИХ дахь МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд, нийгмийн хамгааллын салбарын эрдэмтэн, судлаачидаас гадна МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ахмадын  ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар оролцсон юм.

МАН-ын дарга М.Энхболд "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдвээр, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа, МҮЭХ-ны байр суурь", Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Эдийн засгийн хүндрэл-Ахмад настны амьжиргаа", Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Д.Даваасүрэн "Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн тухай үзэл баримтлал" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.   

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ: -МАН-ын бүлгээс эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгж байгууллагаас 44681 буюу 44.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүйгээс ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөн.

Статистикийн мэдээгээр шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн онд 78 хувиар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.5 хувиар нэмэгдсэн. Цалин, тэтгэвэрийг иргэдэд амалсныхаа дагуу нэмж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд ажлын байрны цомхотголоо үргэлжлүүлэх боллоо. Юмны үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж, ядуурлын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хямрал нийгмийн бүхий л салбарт нөлөөлж байгаа гэсэн юм.

6МАН-ын дарга М.Энхболд: 5-Орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийн хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байна.

Хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8,3 дахин өндөр байна. Ийнхүү баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгох арга хэмжээг хэрэгжүүлэлгүй хоёр жил шахам болж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

 5Орлого хүн амын цөөн хэсэгт төвлөрч байхад иргэдийн дийлэнхи нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна. Эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргаанд хүндээр тусч байгаа нь тодорхой байхад хамгийн их төсөв, хөрөнгөтэй, боломж нөөцтэй Засгийн газар яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ гэдгийг засаглалын чадамжтай холбож үзэхээс өөр аргагүй.

Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн  23,0 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож байхад Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол” зорилт хэрхэн хэрэгжиж буй нь эргэлзээтэй. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйн дээр тус хөтөлбөрт хамрагдсан бүтээгдэхүүнүүдийн жижиглэн худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн.

Тиймээс Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ойрын хугацаанд хүндрэлээс гарахын тулд “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх талаар өмнө тавьж байсан санал шаардлагаа хэрэгжүүлнэ. Эдийн засгийн хүндрэл нь иргэдийн ажлын байр, орлогод сөргөөр нөлөөлж буйг УИХ-д суудал бүхий улс төрийн намууд хүлээн зөвшөөрч үүнээс гарах арга замыг тодорхойлно хэмээв.

 5Стратеги академиас өнгөрсөн долоо хоногт явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 28,9 хувь нь ажлын байр олддогггүй, 32,2 хувь нь олдсон ч танил тал, авлигаар ордог, 8,5 хувь бизнес хаагдсан, 6,1 хувь нь ажлын байраа алдсан гэж хариулсан байна.

Энэ нь ажлын байрны олдоц муу, хүнд суртал чирэгдэл их болсныг нотолж байгаа аж. Мөн уг байгууллагын судалгаанд оролцогчдын 38,1 хувь нь сүүлийн нэг жилд миний амьжиргааны түвшин буурсан гэж хариулжээ. Энэ нь "2004, 2008, 2012 онд явуулсан судалгаануудын ижил төрлийн асуултад өгч байсан хариулттай харьцуулбал даруй 15-18 пунктээр илүү" болсныг МАН-ын дарга онцлов. Үүний зэрэгцээ амьжиргааны түвшинээ буурахад хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэж судалгаанд оролцогчдын 41,2 хувь нь, ажилгүйдэл гэж 21,8 хувь хариулжээ

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо огцом өсчээ

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүний илтгэлээс үзвэл ажилгүйдлийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж жил ирэх бүр нэмэгдэж байгаа аж.

Тухайлбал 2011 онд 9874, 2012 онд 10471, 2013 онд 15859 иргэн ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийг авчээ. Өөрөөр хэлбэл ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоо сүүлийн жилд огцом өссөн байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын үзэж байгаагаар ажилгүйдлийн даатгал, ажилтай орлоготой болох, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болсон хүмүүсийн талаар шинэ бодлого шаардлагатай болоод байгаа аж.

Арилжааны зургаан банкаар тэтгэвэр тавьдаг бөгөөд өндөр насны тэтгэвэр авагчдын 83.8 хувь нь буюу 182.8 мянган ахмад 6-24 сарын хугацаатай тэтгэврийн зээлд хамрагдаж, 288 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

5МҮЭХ-ноос улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлд дүн шинжилгээ хийж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар арга хэмжээ авах шаардлагтай аж.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажлын байруудыг хамгаалах бодлого явуулах, үнийн өсөлтөд тавих хяналтыг чангатгах,  худалдааны болон үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах хэрэгтэй гэж үзжээ.

Мөн НӨАТ-т төлсөн татварын тодорхой хувийг буцаан олгох, төгрөгийн ханшийг хамгаалах, төрийн тансаг байдлыг алга болгох, ажилчдын цалингаас гадна орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох зэрэг тодорхой бодлогуудыг санал болгож байлаа.

55Ахмад  настнуудын тэтгэврийн зээлийн үлдэгдлийг нэг удаа чөлөөлье

5 Үүнийг  Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар илтгэлдээ дурдсан юм.  Тэрээр "нийт өндөр настны 97 хувь нь бага тэтгэвэртэй, амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэврийн хэмжээ нь бага, амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас ахмадууд тэтгэврийн зээл авч байна.

Арилжааны зургаан банкаар тэтгэвэр тавьдаг бөгөөд өндөр насны тэтгэвэр авагчдын 83.8 хувь нь буюу 182.8 мянган ахмад 6-24 сарын хугацаатай тэтгэврийн зээлд хамрагдаж, 288 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2014, 2015 оныхоо тэтгэврийг зээлээр авч орлогын эх үүсвэргүй болсон олон ахмад байгаа" талаар онцлон дурдав.

Мөн "ахмад настнуудын амьжиргаа нь жил тутам буурч, 23.6 хувь нь эмзэг бүлэгт хамрагдаж,  26,8 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, 5,8 мянган ахмад харж хандах хүнгүй ганц бие, 13,6 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 7870 ахмад настантай болсон.

Жил тутам 8.3 мянга гаруй ахмад нас барж, хэдхэн жилийн өмнө 20 шахам мянга байсан ахмад дайчин өнөөдөр 604 болж, 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон 43-хан ахмад дайчин үлдэж, ялалтын 75 жилийнхээ ойгоор төр, засгаас эцсийн хайр хишиг хүлээж суугаа хэмээлээ.

6Үүний зэрэгцээ Ц.Сүхбаатар тэтгэврийн хэмжээг өчүүхэн бага нэмэгдүүлсэнд ахмадууд бухимдаж жагсаал тэмцэл хийхээ илэрхийлж байв.  Монголын ахмадын холбооны санхүүжилтийг нь хасч, Ахмадын чөлөөт холбоонд хөрөнгө, эрх мэдлийг хүчээр шилжүүлсэн үйл ажиллагаа явуулж байгааг зогсоохыг шаардав.

Улс орны эдийн засгийн хямрал нь ахмадуудын амьдралд хүндээр тусч, эмчилгээ халамжийн үйлчилгээний чанар, хүртээмж муудсаар байна.

Тиймээс ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, тэтгэврийн хэмжээг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг 250.000 төгрөгт хүргэх, Ахмадын хуримтлалын сан бий болгох, байгалийн баялгийг ашигласны ашгаас эхний ээлжинд ахмадууд хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн уналт, үнийн өсөлтөнд нэрвэгдсэн ахмад  настнуудын тэтгэврийн зээлийн үлдэгдлийг нэг удаагийн арга хэмжээ болгон эргүүлэн төлөхөөс чөлөөлөх гэх мэт тодорхой саналуудыг дэвшүүлсэн юм.