Б.Батбаяр: Монгол хүнийхээ тарьсан ногоог худалдаж аваач ээ
Дархан-Уул аймгийн Орхон сумын засаг дарга Б.Батбаяр
2014.03.31

Б.Батбаяр: Монгол хүнийхээ тарьсан ногоог худалдаж аваач ээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын засаг дарга Б.Батбаяртай ярилцлаа.

-Танай сум бол хүнсний ногоо тариалалтаар алдартай сум. Ногоочдын амьдрал хэр байна вэ. Худалдан борлуулах асуудлыг жил бүр ярьдаг ч дорвитой шийдэл алга байсаар. Та бүхэн өөрсдөө юу хийж чадах юм?

Энэ жил арай ядан хураасан төмсөө үхэрт өгчихсөнгүй. Павилоныг ашиглалтад оруулсаны ач буян гарлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хоёр павилоныг авч, нэгийг нь аймагт, нөгөөг нь нийслэлд байрлуулахаар болсон. Нэг павилонд 20 гаруй ногоочид ногоогоо борлуулах боломжтой. Нийтдээ 800 гаруй ногоочдын талбайг хашаажуулах ажлыг 270 сая төгрөгөөр хийж байна.

Гэхдээ үүнээс гадна төмс, сонгиноо борлуулж чадахгүй ядарч явахад гаднаас яагаад ногоо аваад байгааг ойлгохгүй байна. Үүнд төр засаг анхаарал хандуулж, хязгаарлаж өгмөөр байна.

-Хэрхэн дэмжих ёстой гэж бодож байна?

Гадаадын өндөр сортын сайн үрээ ногоочдод үнэгүй өгөөд ногоог минь худалдаж аваач гэж хүсмээр байна. Зүүн өмнөд азид Монголоос бусад улс орнууд ногоочид, тариаланчдаасаа бүх ногоог нь худалдаж авдаг. Чанартай тариа ногоо тарих боломж бидэнд байна шүү дээ. Бас нэг санал байгаа нь сумдуудад өгдөг тракторын хуваарилалт буруу байгааг хэлэх хэрэгтэй. Ногоо тарьдаг сумандаа түлхүү хуваарилах бодлого явуулахгүй бол 330 суманд нэг нэг байхаар ямар ч үр дүн гарахгүй байна.

Вьетнам улс

Үнэндээ Хятадын трактор шаардлага хангахгүй байна. 22-ын Товчоо өнгөрөөд дугуй нь салаад унаж байна. Үүний оронд Голланд, Япон улсуудаас өндөр хүчин чадлын техникийг оруулж ирмээр байгаа юм. Ногоочид нэг үеэ бодвол боломжтой болсон. Дундын техникийг авч ажиллуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн лууван, манжин, төмс хураадаг комбайнууд хэрэгтэй. Вьетнамд 50 га талбайд хоёрхон хүн ажилладаг. Иж бүрэн механикжсан. Лууван манжин хураана гэдэг маш хэцүү. Их хэмжээний мөнгөөр хүн хүч ажиллуулах шаардлагатай.

-Дотоод төмөрлөг, машин үйлдвэрлэгчдээс тоног төхөөрөмж авах гэж үзээгүй юм уу. Дэлхийн хэмжээний доктор Ч.Нанжаа гуайн “Анхны анжис” ХХК-д ногоо хураагч төхөөрөмж зохион бүтээсэн байсан. http://vip76.mn/content/18121

Дотоодоосоо гарц хайдаг л даа. Гэхдээ үйлдвэрлэж байгаа тоо нь цөөхөн. Шаардлагыг төдийлөн хангаж чаддаггүй. Холбоо сүлбээ сайн тогтоож чадахгүй байгаа.

-Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн санаачлагаар “Хамтдаа хөгжье” уриан дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбар-Иргэдийн оролцоо” 5 дугаар зөвлөлгөөн болж байна. Та тус зөвлөлгөөнд ямар саналтай ирсэн бэ?

Том төрөөс ухаалаг төрийг бий болгох Ерөнхийлөгчийн санаалчлагыг маш их дэмжиж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар ард иргэд рүүгээ анхаарч байна.

Харин нэг санал хэлэхэд: “Нийслэлийн дүүргүүдэд ажиллуулж байгаа

Нийслэлийн 28 цэгт борлуулах бөгөөд ногооны павилон барих хөрөнгийг яам гаргаж дүүргүүд хариуцан барихаар боллоо. 2013 он

хүлэмж болон павилонуудыг Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацид өгчихвөл бид тэр шугамаар павилондоо хөдөөнөөс ногоогоо авчирж борлуулах боломжтой. Малчид бол жаргаж байна. Хадлан, ноос ноолуураа борлуулаад урамшуулал хүртэж байна. Харин ногоочдод тариаланчдад урамшуулал өгөх хэрэгтэй. Төр засаг минь анхааралдаа аваарай.

 -Танай сум хичнээн талбайд тариалалт хийдэг вэ. Сум орон нутгийнхаа хэрэгцээг үнэхээр хангаж чадахаар хэмжээнд хүрсэн юм уу?

2000 га-д ургац хурааж байна. Дархан уул аймгийн хүнсний ногооны 80 хувийг, улсын хэрэгцээний 10-15 хувийг хангадаг. Өнөөдөр ногоочдод эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй байна. Мөн банкинд тамга тэмдэгтэй болмоор. Түүнчлэн Хятадаас орж ирж буй хүнсний ногооны импортын татварыг нэмж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжмээр байна. Ер нь ногоочдын өмнө тулгамдаж буй олон асуудал байна. Урамшуулал, нийгмийн асуудал гээд.

Ярилцсанд баярлалаа.