Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөн жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийн уулзалт өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ үеэр өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээгээ хамтран тодорхойлсон юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, мал эмнэлгийн хэлтэс, Мал үржлийн хэлтсийн дарга нар болон газар тариалангийн асуудал болон хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Энэ үеэр сайд Р.Бурмаа өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийсэн ажлаа танилцууллаа. Тэрээр “Мах” хөтөлбөр, “Сайн малчин” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан зэрэг нэлээдгүй ажлыг амжуулсан байна. Үүний үр дүнд мах, махан бүтээгдэхүүнийг хөрш орнууд руу экспортлох шинэ гарцыг нээсэн нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал алхам болсон байна.
Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа аймаг, нийслэлийн газрын дарга нартай өнгөрсөн онд байгуулсан гэрээгээ дүгнэхэд Сэлэнгэ аймаг нэгдүгээр байр эзэлж. Хэнтий, Дорнод аймгууд удаалж шагналууллаа.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, а(оулгүй байдлын шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн гадаад худалдааг өргөжүүлэхэд ХХААЯ-наас онцгой анхаарч, эрх зүйн цогц шинэчлэл хийж байгаа энэ үед аймаг, нийслэлийн удирдлага, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсч байгаагаараа онцлогтой арга хэмжээ боллоо.