ШУ-ны салбарт төрөөс хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна
1990-д оноос эхэлсэн хямралын үед шинэ нээлт олж шинжлэх ухааны байгууллагуудын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх гэсэн бодлого явуулж байжээ.
Одоо харин энэ салбарыг жинхэнэ хөдөлгөөнд оруулах цаг болсныг эрдэмтэд хэлж байна.
Шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд мөнгө санхүү хэрэгтэй нь олон баримтаар нотлогдож байна. Эрдэм шинжилгээний судалгаа шинэ нээлт түүнийг амьдралд хэрэгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох энэ зардлыг хувийн хэвшлийнхэн санхүүжүүлж чадахгүй байгаа аж.
ХХААҮА-ийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Аж ахуйн нэгж дээр ШУ-ны ололтыг нэвтрүүлэх, хөгжлийн төлөвлөгөөг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй байна. Тиймээс төрөөс хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. ШУ техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх , инновацийг хөгжүүлэх асуудал дээр төрөөс дорвитой бодлого боловсруулахад хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө л шаардлагатай байна.
Монгол улсын ШУ дэлхийн тавцанд гарсан гэдгийг олон эрдэмтэд нотолдог байна.