Хүнсний аюулгүй байдал хэвийн хэмжээнд байгаа
Монголын хүнсний эрүүл ахуй хангалт аюултай хэмжээнд хүрсэн. Дотооддоо үйлдвэрлэж байгаа болоод импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний байж болох хэмжээнээсээ давсан нэмэлт бодистой байдаг гэсэн мэдээлэл байгаа юм.
Хүнийг ходоодоор нь захирч болно гэсэн үг байдаг. Тиймээс улсын аюулгүй байдлын хамгийн эхэнд хүнсийг тавих хэрэгтэй. Энэ дагуу 2011 онд хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр гаргаж байсан юм. Үүнээс хойш идэж байсан хиамнаас төмөр гарсан, тариалж байгаа хүнсний ногоонд химийн бодис илэрсэн гээд цөөхөн хэдийг дурдахад хүнстэй холбоотой асуудал дуусахгүй байгаа юм. Үүнд: Гаднаас импортолж байгаа хүнс ихээр нөлөөлдөг гэж үздэг хэсэг ч байна. Тэгвэл импортыг яг тэд гэж ангилах боломж байхгүй гэж байлаа.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа: “Нэр төрлөөр нь авч үзэх хэрэгтэй. Түүнээс бус хүнсний бүтээгдэхүүнүүдийн 70-80% нь гаднаас импортоор авч байна гэсэн тоонууд байдаг. Бид мах махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоогоо 100% хангаж байна. Гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж байна. Гэтэл хэрэгцээг нь хангаж чаддаггүй бүтээгдэхүүнүүд байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний 30-40%-ийг импортоор авч байна. Болж өгвөл бид ихэвчлэн дотооддоо үйлдвэрлэж, дотоодынхоо хүнсний үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах нь зүйтэй.”
Хүнсний аюулгүй байдал алдагдахад гаалийн баталгаат агуулах нөлөөлдөг гэдэг. Нэг үгээр хэлэхэд хүнсний гаалийн бүрдүүлэлт хийх хүртэл хугацаа нь найдвартай хадгалах газар байдаггүй гэсэн үг. Тэгвэл заавал ийм агуулах байх шаардлагагүй гэж үзэж байлаа.
“Хадгалахгүйгээр тэр хүмүүс өөрсдөө хадгалалтын контиенераараа оруулж ирж болно. Заавал тэрийг баталгаат агуулахад хадгалуулаад байх алба байхгүй. Цаашид хүнсний тээврийн асуудал дээр төрөөс анхаарах асуудлын нэг. Өнөөдөр хүнсний зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байна уу, үгүй юу. Ялангуяа импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд. Хөргөөлтэй контиенер, хөргөөлтэй вагон, чингэлгүүд байна . Ийм юм аа бид тодорхой хэмжээгээр бодлоготой хөгжүүлэх л ёстой” хэмээн Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа үзэж байлаа.
Сүүлийн үед иргэд эрүүл зөв хооллолтыг дэмжих болсон. Зарим хэсэг нь үүнээс татгалздаг. Хэрэв хоолоо хэт ихэсгэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эмч нар хэлдэг. Харин хэтрүүлж хэрэглэж ямар нэг байдлаар хордлогод орчхоод идсэн хүнс рүүгээ буруугаа чихдэг хүмүүс байгааг хэлж байлаа.