"Эврика" дэмжлэг хүсэв
Монголын Залуучуудын Холбоо
2014.03.28

"Эврика" дэмжлэг хүсэв

Залуу багш, оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал ирэх 4-р сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд  зохион байгуулагдах юм байна.

Оролцох оюутнууд сургууль дээрээ зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд эхний гурван байрт шалгарсан байх бөгөөд одоогийн байдлаар МУИС, ШУТИС, ХИС, ХААИС зэрэг томоохон сургуулиуд дээр эрдэм шинжилгээний бага хурлууд зохион байгуулагджээ.

Нийт 10 салбарын хүрээнд явагдах дээрх хурал 4-р сарын 7-ны өдрөөс эхний салбар хуралдааны шалгаруулалт эхлэх юм. Материал хүлээн авах хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусах бөгөөд одоогийн байдлаар салбар бүрээс 150 гаруй материал иржээ. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг уг хурал жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж орон нутагт зохион байгуулагдах бөгөөд нэг том тулгамдаж байгаа асуудал нь хөрөнгө мөнгөний асуудал гэдгийг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлж байлаа.