Ц.Элбэгдорж: Хүнд дараа болохгүй амьдаръя
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид зочилж тус академийн эрдэмтэн багш, магистрантур, докторантурт суралцагчид, сонсогч, судлаачдын хүсэлтээр “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншлаа.
ghӨмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч ШУТИС-д зочилж мөн сэдвээр лекц тавьсан бөгөөд энэ удаа Удирдлагын академийн урилгаар дахин уншихдаа зарим зүйлийг дэлгэрүүлэн тодотгосон юм. Лекцийн өмнө Удирдлагын академийн захирал, доктор, профессор Ц.Баатартогтох хэлэхдээ “Гадаад орнуудад бол Ерөнхийлөгчийн лекц асар үнэтэй байдаг. АНУ-д Ерөнхийлөгч асан Билл Клинтоны нэг цагийн лекц 200 мянган ам.долларт хүрдэг. Бидэнд өнөөдөр бодлого тодорхойлогч эзнийх нь амнаас хөгжлийн асуудлыг сонсох завшаан тохиож байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс манай сургуульд оруулж байгаа асар том хувь нэмэр юм” гэлээ.
ghТөрийн тэргүүн уншсан лекцийнхээ эхэнд “Өмнө нь би “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр ШУТИС-д очиж ярьсан. Энэ удаа Удирдлагын академид ярьж байна. Яагаад энэ сэдэвт анхаарал хандуулж байна вэ гэвэл өнөөдөр хүн төрөлхтөн шинэ хөгжлийн гараан дээр ирж, цаашаа хэрхэн хөгжих вэ гэдгээ ярьж байгаа түүхэн цаг үед ирээд байгаа юм. Монгол Улс ч гэсэн бодлогоо тодорхойлж авч явах ёстой. Аливаа улс орны хөгжил нь тухайн улс орны ард иргэдээс хамаардаг. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.
Монголыг босгоё гэвэл монгол хүнийг босгох хэрэгтэй байна. Ийм боломж Монголд хангалттай бий. Хурдан суралцдаг, бие даасан, задгай сэтгэдэг, шүүмжлэлт сэтгэлгээтэй зэрэг давуу талтай монголчуудаа бүтээлч болгох хэрэгтэй. Асуудал шийддэг болгох хэрэгтэй. Аливаа хөгжлийн нэг бас нэг тулгуур бол сахилга, зохион байгуулалт юм. Түүгээрээ бид ялгарч чадна. Монголчууд бие биеэ дэмждэг чанарт суралцах хэрэгтэй. Эдгээрийг бий болгох хамгийн гол газар нь хаана байна вэ гэвэл гэр бүл, дээрээс нь сургууль. Тиймээс би сургууль дээр ирж лекц уншиж байгаа юм.
gТэгэхээр багш нар, эцэг эхчүүд үүргээ маш өндөр ухамсарлах хэрэгтэй. Хүүхдийг асуудал шийдүүлж сургах хэрэгтэй. Санаанд
Санаанд нийцэхгүй, уур бухимдал төрүүлж байгаа зүйлийнхээ талаар ширээ тойрч сууж ярилцаад шийдэлд хүрч чаддаг болох ёстой
нийцэхгүй, уур бухимдал төрүүлж байгаа зүйлийнхээ талаар ширээ тойрч сууж ярилцаад шийдэлд хүрч чаддаг болох ёстой. Тэгж ярих орчин бол сургууль, гэтэл ийм зүйл манайд ажиглагддаггүй. Төрөөр, бусдаар асуудал шийдүүлэх гэвэл улам л мууддаг. Яагаад гэвэл бусад хүн чиний хувь заяанд нөлөөлнө, тодорхой хэмжээгээр чиний хувь заяаны эзэн болчихно.
Чи хүн болсон юм чинь өөрийнхөө хувь заяаг гартаа атгаад цаашаа явах ёстой. Эхлээд өөртөө тулгамдаж байгаа асуудлаа өөрөө шийдэж сурах ёстой. Хүнд дараа болохгүй амьдаръя. Бусдад дараа болохгүй амьдрал бол хамгийн зөв амьдрал. Өөрөөсөө илүү гарч чадаж байгаа бол бусдын амьдралд сайн сайхан тус хүргэж амьдарч болно. Сайн хариуцлагатай иргэн болно гэж түүнийг хэлж байгаа юм. Сургалтыг онолтой гэхээсээ илүү амьдралтай болгох хэрэгтэй”гэлээ..h
Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.
Тэрээр мөн “Дэлхий нийтийн хөгжил шинэ үе дээрээ ирж байна гэж дээр хэлсэн. Орчин их өөр боллоо. Боловсрол, шинжлэх ухаан гэдэг бол шинэ төслүүд болж хувирсан. Нийгэмд, шинжлэх ухааны замд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг шийддэг төслүүд болж хувирсан. Түүнээс биш 60 жилийн өмнө, зургаан жилийн өмнө нэг хүний бичсэн ном биш. Нэг хүний заадаг хичээл ч биш.
Байгалийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн зүй тогтол, системтэй. Хамгийн их өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан бол нийгмийн шинжлэх ухаан Маш олон оролцогчтой, маш олон үл мэдэгчтэй. Хорин жилийн өмнө нийгэмд өөрчлөлт хийхэд таарч байсан жор одоо өөр улс оронд тааруулах гэхэд таарахгүй байна. Хорин жилийн өмнөх үнэт зүйл өнөөдөр биш болсон байна. Нийгмийн шинжлэх ухааны өмнө өнөөдөр асар их боломж байна. Нийгмийн шинжлэх ухааныг урлаг болсон шинжлэх ухаан гэж хэлдэг.
ghДэлхийд шинэ дэг журам хэрэгтэй болж байгаа юм байна гэж би боддог. Дэлхийн дэг журмыг 800 жилийн өмнө монголчууд, бидний өвөг дээдэс тогтоосон бол тэр дэг журам өнөөдөр хуучирч байх шиг байна. Дэлхийн сайн бүхнийг цуглуулсан учраас монголчууд тэр дэг журмыг тогтоосон байдаг.
Одоо хэнээс үүний шинэчлэлийг хүлээж болох вэ? Дахиад бидний ээлж ирж байгаа юм биш үү. Үүнд монголчуудын оролцоо байх ёстой. Монголын оюун ухааны оролцоо байх ёстой гэдэг талаас нь харвал яасан юм бэ” гэсэн санааг багш, сонсогчдод хэллээ.