Л.Гантөмөр: Салбарын шинэчлэлийн үр дүн бүрэн эрхийн хугацаанд хангалттай мэдэгдэнэ
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр
2014.03.21

Л.Гантөмөр: Салбарын шинэчлэлийн үр дүн бүрэн эрхийн хугацаанд хангалттай мэдэгдэнэ

БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр “Дээд боловсрол-чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд зангиагүй уулзалт хийсэн юм. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Боловсролын сал­ба­рын шинэчлэл хууль тог­тоомжийн хүрээнд хийгдэх үү. Эсвэл бүтцийн өөрчлөлт хийх үү?

-Үүнийг ямар хэлбэрээр хийх вэ гэдэг л асуудал бай­на. УИХ, Засгийн газрын тогтоол байх уу, төлөвлөлт хийх үү эсвэл хууль байх уу гэх зэр­гээр л ярина. Өөрөөр хэлбэр мэдлэгийн каластер буюу бөөг­нөрлийг монголд хийхийн тулд хууль батлах, бодлогын баримт бичиг бо­ловсруулахын аль нь хэрэгтэй вэ гэдэг дээр шинжээ­чид судалгаа хийж бай­на.

Бид дэлхийн шинжлэх ухааны байгууллагаас мэр­­­гэжилтэн урьчихсан бай­гаа. Биотехнологийн шинэ патент гаргалаа гэ­хэд түүнийгээ хамгаалах, дэл­хийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэг гарна. Тэгэхээр Монгол Улсын хууль, дүрэм, жу­рам дэлхийн жишигтэй ний­цэх ёстой. Тухайлбал дэлхийн шинжлэх ухааны байгууллагаас сайдын дэргэд эрдэмтдийн ёс зүйн хороо байхыг заавал шаарддаг. Түүнээс биш дэлхийд ашиглаж байгаа туршлагыг монголын орчинд гэдэг нэр залгаж хийхээ болих хэрэгтэй.

-Сургалтын хөтөлбөрийг сур­гуулиудын зүгээс до­тоод­доо боловсруулах сонир­хол их байна. Тэдэнд энэ эрхийг нь өгч болдоггүй юм уу?

-Дээрээс баталчихсан хө­төлбөрийг өөрчлөх хэ­рэгтэй. Би сургалтын хөтөл­бөрийг сургуулиуд дотооддоо бо­ловс­руулах боломж олго­хыг дэмждэг. Ялангуяа сэт­­гүүл зүйн сургуулиудад бол бүр ч боломжтой. Учир нь төгсөгчид нь дэргэд нь мэр­гэжлээрээ ажиллаж бай­на. Хэвлэл мэдээллийн бай­гууллагуудтайгаа ойр ажил­ладаг учраас ямар бо­ловсон хүчин хүсээд байна гэдгийг нь харж, хөтөлбөрөө сайжруулах боломжтой.

Тухайлбал Хэв­лэлийн хү­­­рээлэн нэг сайхан ажил эхлүүлж байгаа. Тодруулбал ЕБС-ийн сурагчдад мэдээлэл боловсруулах чадавхын сур­­галт зохион байгуулах гэнэ. Ингэснээр хүүхдүүд ин­тер­нэтэд ороод хэн нэгний бичсэн зүйлд 100 хувь итгэхээсээ өмнө түүний үнэн мөнийг ялгаж, салгах чадвартай болох юм.

-Их, дээд сургуулиуд сур­галтын төлбөрөөсөө сан­хүү­­жилтийнхээ талыг олж, үлдсэнийг нь эрдэм, шин­жил­гээний ажлаасаа олдог болно гэж байна. Ха­рин сур­­гуулиудын зү­гээс тө­рөөс дэмжих юм бол энэ бо­ломж­той. Тэг­вэл сургалтын төлбөр тогт­вор­той байх бо­ломжтой гэж байсан. Энэ тал дээр?

-Санхүүжилтийнхээ 50 хувийг зах зээл дээрээс босгох чиглэл өгч байгаа. Үүний дагуу их, дээд сургуулиудтай гэрээ хийж байна. Үнэхээр эрдэм шинжилгээний аж­лаараа мөнгө олж чадахгүй байвал сургуулийн захир­лууд ажлаа өгөх хэрэгтэй.

Ерөнхийлөгч нэг лекц ун­шиж байхдаа хэлж байсан юм “Чиний толгойны оронд Л.Гантөмөрийн толгойг та­вихгүй биз дээ” гэж.

Алтан медаль авахын тулд алтан медальтай хүнтэй ядаж хамтарсан бэлтгэл хийх хэрэгтэй.

Тэгэ­хээр нэгэнт захирал болно гэж өрсөлдөөд ялчихсан юм чинь ажлаа хийх л хэрэгтэй. Хэрвээ ажлаа хийж чадах­гүй бол чаддагт нь өг гэдэг шаард­лагыг тавьж байгаа. Би хэзээ ч МИУС, МУБИС-ийн захирлын өмнөөс энд тэнд очиж мөнгө хайхгүй.
Харин тэр хийсэн аж­лын­хаа тайланг сар бүр өгч байх хэрэгтэй. Уг нь эрдэм шинжилгээний ажлаараа мөн­гө олох боломж асар их байна. Тухайлбал МУИС-ийн Эдийн засгийн сургууль гэхэд Монголбанкны судал­гаануудыг хийж өгөөд жилд хоёр тэрбум төгрөг олох боломж бүрэн бий.

-Шинэчлэлийн тал дээр сургуулиудын багш, удирд­лагууд мэдээлэл хомс байгаа юм шиг санагдлаа. Зөвхөн яамны хүрээнд л яригдаад байгаа юм биш үү?

-Бид бага, дунд боловс­ролын салбарт хийж буй аж­лынхаа хэрэгжилтэд байнга мониторингийн су­далгаа хий­­­­дэг. Тэндээс харахад хий­­сэн ажлын маань 20, бүр цаашилбал 70 хувь нь хийг­дэхгүй бай­гаа тохиолдол ч байна. Бид бодлого бо­ловс­­руулаад сур­гуулийн удирд­лагуудад өгч байна. Харин тэд хэрэгжүүлэх шаард­лагатай. Өөрөөр хэл­бэл энэ ажил сур­гуулийн удирд­лагуудаас ихээ­хэн шалтгаална.

Бид иж бүрэн систем хэ­рэгжүүлж байна. Тод­руул­бал сургуулийн өмнөх болон бага, дунд, их, дээд боловсролын систем, шинжлэх ухаан гэсэн том сүлжээ байгуулж байна. Ирэх намраас энэ систем ажиллаад ирэхээр хэнд, ямар сайн санал байна тэр нь ил гарч ирнэ.

Жишээлбэл фэйсбүүк, твиттерт хэн хэ­рэгтэй зүйл хэлнэ тэр нь олон хүнд хүрч байгаатай адил. Түүнээс биш хэн нэгний үзлээр тэр саналууд дарагдах ёсгүй. Мэдээлэл дээрээс доошоо явахгүй бай­на гэдэг нь мэдээллийн урсгал буруу байна гэсэн үг. Үүнийг өөрчлөхийн тулд мэдээллийн урсгалыг зөв чиглэлд оруулж байна.

-Залуучууд тодорхой мэр­гэжлүүд рүү хошуурч, эргээд нийгэмд боловсон хүчний илүүдэл үүсгээд байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Элсэлтийн оноон дээр нийгэмд илүүдэж буй мэр­гэж­лийн босгыг өндөрс­гөж ду­тагдалтай байгаа хэсэгт за­луу­­чуудыг оруулах зэрэг арга хэрэглэнэ. Энэ талын су­далгаа хийгдсэн байгаа. Тий­мээс энэ жил боловсон хүчний илүү­дэлтэй мэргэжил дээр 400 оноо тавина.

-Аливаа шинэчлэл сайн суурь судалгаанд үндэс­лэгд­дэг. Харин боловсролын тал дээр тийм судалгаа хийгд­сэн үү?

-Олон нийт чамлаад бай­­­гаа боловч энэ талын су­­дал­­гаа хангалттай хийгд­сэн. Гэхдээ боловсрол суд­лаа­чид нь их цөөхөн юм. Нөгөөтэйгүүр дэд бүтэц муу болохоор эрдэмтдийн ажил үргүйдээд байна. Тэдний хувьд ихэнх нь номноос, олон удаагийн туршилтад тул­гуурлаж бүтээлээ хийж байна. Илүү нарийвчилсан нано түвшинд харж чадахгүй болохоор судалгааны хариу худлаа гараад байгаа. Үүнд эрдэмтэд болон Зас­гийн газрыг буруутгах боломжгүй.

Шинжлэх ухааныг бү­хэлд нь хараад цаг үеийг нь нарийн мэдэрч инже­нерчлэлийн заг­варыг бо­ловс­руулах, хүлээж авах баг хэрэгтэй байж. Ми­ний хувьд энэ тал дээр ухралгүй, урагшаа харж ажил­лана гэж бодож байгаа. Бид цаа­шид магистр болон док­торт асар том тэтгэлэг тавина. Тэгэхгүй бол ба­калаврын мэдлэгтэй хүнээс магистрийн мэдлэг нэхэж, магистраас нь докторын чадвар шаардаад байна. Энэ бол гаж тогтолцоо. Ажлын байрны тодорхойлолтдоо док­торын зэ­рэгтэй гэдгийг нь авч хаяад бакалаврын дипломтой хүүхэд авч ир­чихээд чи чадахгүй байна гээд байж болохгүй.

-Энэ шинэчлэлийн хү­рээнд шинжлэх ухааны академийн бүтцэд өөрчлөлт орох уу. Их, дээд сургуулиуд болон шинжлэх ухааны академи хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Шинжлэх ухааны ака­деми шууд цэвэр өрсөл­дөөнд орох ёстой. Би тийм л шаард­лага тавина. Бид­ний хийсэн судалгаагаар дэлхийн шинжлэх ухаанд магистр, доктортойгоо хамт ажилласан баг ялаад байна. Алтан медаль авахын тулд алтан медальтай хүнтэй ядаж хамтарсан бэлтгэл хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэ­хээр академи өрсөлдөх ёстой.

-Энэ шинэчлэлийн үр дүн хэзээ гарах вэ?

-Бидний бүрэн эрхийн хугацаа 2016 он. Тэр ху­гацаанд үр дүнгээ харна гэж бүх ажлаа төлөвлөсөн. Салбарын шинэчлэлийн үр дүн бүрэн эрхийн хугацаанд хангалттай мэдэгдэнэ.